Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 29
・ 4

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад ирэх долдугаар сарын 15-16-нд болно. Энэ уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгч, зочид, сэтгүүлчид ирэхээр байгаа. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарчээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль болон НӨАТ, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Уг хуулийг баталснаар аж ахуйн нэгжүүд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж тусгай тоноглол бүхий автомашинуудыг татваргүйгээр оруулж ирэх боломж бүрдэх юм.
Эх сурвалжийн мэдээллээр эхний ээлжинд 350 ширхэг тусгай тоноглол бүхий "Приус" маркийн автомашиныг аж ахуйн нэгжүүд оруулж ирэхээр болжээ.
Уг машинуудыг АСЕМ-ын хурлын үеэр ашиглаад, буцаан хүлээлгэж өгөх аж. Нэг автомашинд ногдож буй хөнгөлөлт нь 35 орчим сая төгрөг болж байгаа юм байна.
Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас үзжээ. Тиймээс холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулж байгаа аж.

Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх юм. Тиймээс гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.