Далавчаа дэлгэсэн бүргэд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 01

Шатахууны үнэ буурч байгааг улстөржүүлэх хандлага ажиглагдаад эхлэв. Учир нь баруун, зүүн хязгаарт шатахууны үнэ бууруулах ажилд тухайн бүс нутгаас нэр дэвшигчид оролцон “Та бүхэндээ зориулж, миний бүтээсэн ажил” хэмээн сайрхцгаав. Энэ давалгаа говь, хангайн бүсэд ч үргэлжилсээр... Тэр ч бүү хэл “Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурах бүрэн боломжтой” гэх судалгаа гаргасан байх юм.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байсан учраас эхний удаад шатахуунаас авах дөрвөн төрлийн татварыг нэмсэн. Харин дараагийн алхам нь шатахууны үнийг бууруулан иргэдэд шууд хүртэх ашиг, орлого болгожээ.

 

НЕФТИЙН ҮНЭ ӨСӨХ ХАНДЛАГА БИЙ

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа нь маргаангүй үнэн. Гэхдээ энэ сарын 17-нд Brent маркийн газрын тосны үнэ баррель нь 28.68 ам.доллар хүртэл буурсан байв. АНУ, Европын холбоо Иранд тавьсан эдийн засгийн хоригоо цуцалсны дараа тус улс газрын тосны нэг өдрийн олборлолтоо даруй нэг сая баррелиэр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нөлөөлсөн аж. Гэтэл өнгөрсөн бямба гаригийн байдлаар энэ төрлийн газрын тосны үнэ 34.74 ам.доллар болсныг www.oil-price.net цахим хуудаст тэмдэглэжээ. Энэ мэтчилэн газрын тосны үнэ цаашид бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж буйг олон улсын шинжээчид хэлсэн байна.

 

45-60 ХОНОГИЙН ДАРАА...

Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурч байгаатай уялдан манай улсын шатахууны үнэ буурахгүй байгааг шүүмжилсээр байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн сүүлчээс эхлэн алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг 10-400 төгрөгөөр, говь, хангайн бүсийг 80-150 төгрөгөөр буурууллаа. Хэдийгээр дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах учиртай ч манай улсын хувьд нөлөөлөх хүчин зүйлс бий. Тухайлбал, одоогийн ханш 45-60 хоногийн дараа үйлчилнэ хэмээн албаныхан тайлбарласан юм. Ер нь шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд нэлээд амаргүй даваа давсан. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон юм.

Валютын ханш өссөн ч, шатахууны үнэ буурсан

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх, буурах эсэхэд нөлөөлөх хүчин зүйлс бий. Нэгдүгээрт, мэдээж дэлхийн зах зээл дээрх үнэ. Хоёрдугаарт, валютын ханш. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 2-3 дахин буурч байгаа ч манай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол шатахууны үнэ 2000 хол давах байсныг албаныхан онцолсон юм. Шатахууны үнийн өсөлтөд валютын ханш нөлөөлж байгаа талаар олон жил ярьж байна. Гэхдээ 2012 онд дунджаар нэг ам.доллар 1380 төгрөг байсан бол өдгөө 2013 төгрөгтэй дүйцэж буй. Хэдийгээр ам.доллар 600-700 орчим төгрөгөөр нэмэгдсэн ч шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүйн тулд шатахуун импортлогчиддоо хөнгөлөлттэй зээл өгч, валютийн форвард хэлцлүүдийг амжилттай хийснээр сүүлийн гурван жил  шатахууны үнийг тогтвортой барьж байгаа аж.

 

ТАТВАР НЭМЖ, ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙГ БУУРУУЛСАН

Дэлхий глобалчлагд­саны давуу тал нь олон улсын мэдээллийг хором алдалгүй мэддэг болсон явдал. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа тухай хүн бүр ярьж байсан. Харин үнэ буурах агшныг алдалгүй ашиглаж байснаа албаныхан тайлбарлалаа. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард шатахуун импортлогч компанийн онцгой албан татварыг нэг тонн тутамд 265 мянган төгрөг болгосон.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх