Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 02
・ 1

Тов гарсан байна. Сонгууль ирэх зургаадугаар сарын 29-ний Лхагва гарагт нар мандахад эхэлнэ.
Энэ өдрөөс 22 хоногийн өмнө буюу Энэ жилийн хувьд амлалтаа албан ёсоор сурталчилах ажиллагаа хуульд зааснаар 18 хоног юм. Том тойрогт бол хэцүү. Нисдэг таваг унадаггүй л юм бол арай гэж тойргоо нэг удаа тойрохдоо улаан нүүрээ хальт харуулж, халуун гараа ганц удаа л атгалцах юм.
Шинэ нэр дэвшигчдэд бол үнэхээр шөрмөсөө сунгасан ажил болно. Аль болох эчнээ сайн судлаарай. АН дахиж мөрийн хөтөлбөр гаргахгүй гэж намын дарга нь мэдэгдсэн байгаа. Бусад намууд ч биелдэггүй мөрийн хөтөлбөр ярьж шүлсээ барах хэрэггүй. Одоо сонгогчид тийм үлгэрт унтахаа больсон тул
Сонгуулийн салхийг хагалах эрхэм үүргийг гадаадад суугаа иргэд хүлээх болсон байна. Цагаан сарын барилдаан шиг эхний энэ санал хураалтын дүн наашаа эргэлээ гэж намууд их билэгшээнэ. Их ч өөдрөг амлах байх. Төмөр замд цэрэгт татагдвал мөнгө хийнэ гэж хилийн цаана арай уриалахгүй, тэсэх байх. Бусдыг нь бол гацахгүй л амлана.
Бүгд эх орондоо ирж өндөр цалинтай, тусгай хангамжтай “инжанаар” хийх амлалт дахиж магадгүй байна. Зөгий болохоор эх орондоо ирээд үүрээ ололгүй буцсан олон залуус байгаа. Тэд хилийн цаанаас дахин саналаа өгөхийг архаг амлагчдад сануулья. Хотын бидэнд хатуу үнэтэй дуулдаг рок попууд үнэгүй дуулаад дэлхийг тойроод эхлэх байх. Төсвийн мөнгөөр л зардлыг нь даагаад байдаг шүү.
Эх орондоо элэг дөрвөөрөө байгаа ахан дүүсээ бодоод сэтгэл хөдлөлөө дарж сийрэг ухаанаар саналаа өгөөрэй. “Монголын хөгжлийн түлхүүр бол гадаадад боловсорсон та нар” гэсэн лекцийн текст мэдээж бэлэн болсон байгаа. Их сургуулийн нэгдүгээр дамжааныханд энийгээ бас хувиргаад л хэлдэг юм.
Энэ жил гадаадад суугаа Монголчууд цахимаар саналаа шидэх тул гэр бүлийн хүрээ, найз нөхдийн нөлөөнд орохоос сэргийлүүштэй гэж сонгуулийн шар зурхайд буух болов уу.
Хөдөө орон нутгийн сонгогчид онцгой ухааралтай саналаа өгөх хэрэгтэй. Их хурлын гишүүнд өрсөлдөх 500 амлагчаас гадна .
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.