Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 02 сар 03
2016 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Завхан голын эхээр 35-40 градус, Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газар, Хэрлэн голын эх, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр.
15-17 градус хүйтэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.