Монгол улс хүний наймааны “экспортлогч” төдийгүй “импортлогч” орон болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 03 ・ 2

Олон улсын байгууллагын судалгаанд үндэслэн “Human trafficktiborg” сайтад манай улсыг “Хүний наймаа хийхээр зорьж очих, дайран өнгөрч болох газар” гэж тодорхойлжээ. Тэгэхээр Монгол Улс зөвхөн хүний наймаагаар охид бүсгүйчүүдийг “экспортолдог” төдийгүй “реэкспорт” хийдэг түшиц нутаг болсон нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахын мэдээлснээр, 2003-2015 оны хооронд 620 орчим иргэн хүний наймааны золиос болсноо тус төвд мэдэгдсэн байна.

Түүнээс 68 хохирогчтой 28 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Хүний эрхийн төлөө ажил-ладаг ТББ-уудын тооцоолсноор түүнээс хэд дахин олон иргэн хүний наймаа, хууль бус хэргийн хохирогч болсон, болж байх магадлалтай гэнэ. Тухайлбал, Хятад, Макаод 3000 гаруй охид, бүсгүйчүүд биеэ үнэлэх, албадан хөдөлмөр эрхлэх зэргээр хохирсон гэх албан бус мэдээлэл ч байдаг. Тодорхой мэдэгдэж буй тоон мэдээллээс үзвэл Хятадад 295, Өмнөд Солонгост 45, Туркэд 29, Казахстанд 34, Макаод 11, Малайз, Хонконгод тус бүр 8-9 иргэн хүний наймааны золиос болж байжээ. Тэдгээр нь янз бүрийн байдлаар хохирсон байх бөгөөд ер нь хүний наймаанд албадан хөдөлмөр эрхлэх, бэлгийн мөлжлөгөд өртөх, захиалгаар гэрлэх, хүүхэд хулгайлж худалдахаас гадна цус, эд эрхтнийг зарж борлуулах зэрэг гэмт хэргийг багтаадаг юм байна. Эдгээр хууль бус ажил нь цаад этгээддээ асар их ашиг, орлого авчирдгийг АНУ-ын Хууль зүйн яамнаас хийсэн судалгаа харуулна. Тодруулбал, тус улсын Атланта мужид хүний наймаа эрхлэгчийн долоо хоногийн орлого 34 мянган ам.доллар байдаг талаар судалгаанд дурджээ.

Хүйсийн тэгш эрхийн төвийн хийсэн судалгаагаар хүний наймаанд хохирсон иргэдийн 70 хувь нь бэлгийн мөлжлөгт өртсөн байдаг бөгөөд 18-35 насны охид бүсгүйчүүд зонхилж байгаа гэнэ. “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Царайлаг бүсгүйтэй танилцаж, хамтран амьдарна” гэхчилэн амар хялбар аргаар мөнгө олох, зугаа цэнгэл хөөцөлдөх дуртай эмэгтэйчүүдийг даллаж дуудсан сайхан зар олонтаа гардаг. Түүний цаана заль мэх, худал хуурмаг үйлдэл нуугдаж байгааг мэдсээр, сонссоор байж манайхан гүйгээд оччихдог нь мөнгө цаасанд нь болоод амьдралын эрхээр эсвэл таагүй уур амьсгалтай орон гэрээсээ дайжихын тулд ийм замыг сонгодог байж ч магадгүй л юм. Гурван жилийн өмнө цэцэг цэврүү шиг сайхан охиноо хижээлдүү насны солонгос эрд өгөх гээд бичиг баримтыг нь хөөцөлдөж яваа эх хүнтэй Улсын бүртгэл мэдээллийн төв дээр таарч байж билээ. Эхний удаа ээжид нь 5000 ам.доллар бэлнээр өгч, охинтой нь гэр бүлээ батлуулсны дараа Солонгост очоод дахин 5000-ыг дансаар шилжүүлнэ гэсэн гэрээ хийчихсэн явж байсан юмдаг. Манай бүртгэлийн байгууллага ч “Сайн дурын үндсэн дээр гэрлэж байна” гэсэн ам өчгийг нь авбал батлаад өгчихдөг бололтой юм билээ.

Одоо чухам ямар болсон юм, бүү мэд. Иймэрхүү замаар олон монгол охин бүсгүй “экспорт”-д гарсан байх. Хүний наймааны бас нэг томоохон төрөл нь хөдөлмөрийн мөлжлөг буюу албадан хөдөлмөр эрхлэлт байдаг. Хөдөлмөрийн зуучлах товчоогоор дамжуулан албан ёсоор ажил хийхээр Солонгост очсон манай иргэд “харлаж”, улмаар цалин мөнгөний ахиуг бодож өөр хувийн компанид шилждэг нь хөдөлмөрөө мөлжүүлэх эх үндэс болдгийг манай цагдаа хүчний болон холбогдох байгууллага нь анхааруулдаг ч ийм замыг сонгож хохирсон иргэд хэдэн зуугаараа бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд СУИС-д цагаар багшилдаг байсан гэх этгээд 10 гаруй оюутныг хууран мэхэлж, хилийн чанадад бүжиглүүлэн цалин хөлсийг нь завшсан явдал гарсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 03/

    Охинтой ээжүүд айх хэрэгтэй ээжүүд л охиноо мөнгө харж өгдөг худалдах гэж өсгөдөг юмуу

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 03/

    мууха юма хайран охид минь даанч яавдаа хүн гэдэг амьтан яачихсан юмбэ хайран хүний үр сад

    Хариулах