Н.Энхбаяр: Ерөнхий сайд болон АН-ын дарга нар намайг Шадар сайд болохыг дэмжиж байгаа гэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 04 ・ 9

“Нам дагавал ам тосдоно” гэдэг үгийн “үнэ цэнэ”-ийг үгүй хийж болохуйц үйл явдал өнгөрсөн хэдэн өдрүүдэд өрнөлөө.

Товчоор хэлбэл хэвлэлээр мэдээллийн хэрэгслээр өрнөсөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба болон тус намын дарга Н.Энхбаяр нарын хороондын мэтгэлцээн эцэстээ хэн нь үнэн яриад байгаа нь хүртэл мэдэгдэхгүй болтолоо завхарлаа. Хоёр хоногийн өмнө Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ажлын өрөөнөөсөө “гардуулсан” гэх мөнгөний учрийг хэлж, үнэнээ өчсөн. Монголчууд бүгд л тэгж ойлгосон. Тэрбээр “Н.Энхбаяр дарга намайг намд санхүүжилт олж ир гэж шахдаг байсан. Тиймээс биш Осорын Даваасүрэн гэх “хуурай″ ахаасаа санхүүжилт авсан. Эхний ээлжинд авсан 50 мянган ам.доллараа Н.Энхбаярт өгсөн” гэв. Тэрч байтугай “үлдсэн 120 ам.долларыг баригдаагүй байсан бол өгөх байсан. Намын дарга Н.Энхбаяр нүүр нүүрээ хараад суухад арай аваагүй гэж хэлэхгүй байлгүй дээ” гэсэн юм.

Харин түүний ярилцлагын дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр ТВ5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцож “бодлого” ярина хэмээн зар тараав. Бодлого гэхээс илүүтэй Г.Шийлэгдамбын ярилцлагад хариу тайлбар өгөх байх гэсэн таамаг ч ёсоор боллоо. Н.Энхбаяр өчигдөр телевизийн ярилцлагад оролцохдоо “Би нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ би намын санхүүжилтийн мөнгийг цуглуулах ажлыг шахаж байсан нь үнэн. Намайг сонгуульд оролцуулахгүй гэж хэн нэгний үгээр худлаа ярьж байна” гэсэн хариултыг өглөө. Ийм л хариулт ирэх болов уу, сонсож магадгүй гэсэн таамаг биелэлээ олох нь тэр. Н.Энхбаярын хэлсэн зүйл үнэн ч юм уу, худал ч юм уу яадаг ч байсан асуудлыг өөрөөсөө эвтэйхэн “зайлуулж” орхив.

МАХН-ынханы тайлбарлаж буйгаар Г.Шийлэгдамба хэн нэгэн хүн, байгууллагын дарамт шахалтанд орж энэ бүх хэргийг өдөөгөөд байгаа аж. Учир нь мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих нь байтугай хуулийн байгууллагын ажилтнаас өөр хэнд ч ам нээж болохгүй гэсэн дүрмийг хүртэл зөрчжээ. Ер нь бол тэдний “хэрүүл” нэг хэсэгтээ л сунжирах нь бололтой.

Энэ бол эхний асуудал. Харин хоёр дахь буюу ойрын үед өрнөж болохуйц, өрнөсөн даруйдаа олны анхаарлын төвд шууд орж ирэх нэгэн үйл явц тун удахгүй болж магадгүй нь. Нөгөө л нэг засгаа аварч үлдэхийн тулд хийсэн тохироо дахин сөхөгдөх бололтой

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 06/

    muuhai humuusees salah tsag bloo shuu nohodoo yanaa

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 05/

    естой баабаа гэж хүүхэд айлгамаар амьтан бхлждээ хөөрхий,
    тэр ҮҮЛ ЭЭБИЙ нар хаачив гэж бна энэ хэдэн хүмс чин бүгд л бие биенийхээ дарамтанд байдаг учраас хэн хэндээ юм хэлж чадахгүй эээээ

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 05/

    естой баабаа гэж хүүхэд айлгамаар амьтан бхлждээ хөөрхий,
    тэр ҮҮЛ ЭЭБИЙ нар хаачив гэж бна энэ хэдэн хүмс чин бүгд л бие биенийхээ дарамтанд байдаг учраас хэн хэндээ юм хэлж чадахгүй эээээ

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 05/

    Ene muuxai yumiig zailuulaachee, mongol ulsiig busniulj xanadaggui baliar amitan , naadax chin gemt xeregten xeveeree baigaa shdee

    Хариулах
  • ЗОЧИН / 2016 02 сар 04/

    ЯАНА АА. ЭНЭ МУУХАЙ АМЬТАН ДАЛД ОРООСОЙ. АН ИНГЭЖ ДОРОЙТЛОО ГЭЖ ҮҮ... НӨГӨӨ "ҮҮЛ" БААТАР, ЭЭБИЙ нар ХАЧИВ АА...

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    bi l huvidaa ene huniig demjine.zovlon uzsen hun arail uurduu.bas unsan hun ulam huchtei bosdog gedeg baihaa.harsaar baital nuden deer tug ch barilaa tugal ch hariullaa.iim uls turch l zuv chigluuldeg jamtai yum.odoonii baigaa ene hedees ali ch talaaraa iluu yumdaa iim hun mongoliin baylag

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    Хөгжлийн бодлого ярьж байгаа хүнээ тулга тойрсон явган зүйлээр шүүмжилхээ болих хэрэгтэй. Ямар 1жилд ийм болгон гэж худлаа хэлж байгаа биш.10жил гэдэг чинь урт хугацаа, юу л бол юу хийж болно. Ямарваа зүйл чинь хөгжиж сайжрах ёстой.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    amjilt husye mongoloo hugjuuleerei

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    Энэ ямар их албан тушаалд цаддаггүй булдруу вэ.

    Хариулах