“Диплом аян”-ыг дэмжье

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 04

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгт оролцож, гадаадад сургууль төгсөөгүй тухайгаа үнэнээр нь өчсөн. Үнэнд гүйцэгдэж, үсээ илж суусан эрхэм гишүүнд ядаж ганц ч диплом байхгүй болж таарсан байх, сүүлдээ. Эсвэл ганц “юм” байгаа ч гэл үү, юу билээ. Олон сургуульд сурч байгаад гарсан, сурах гэж байсан ч гэл үү.

Толгой эргэмээр олон гадаад, дотоодын их, дээд  сургуулийн нэр хэлээд, сурсан, сураагүй гээд байхаар дипломгүй ч юм уу, дипломтай ч юм уу мэдэхээ болиод байна. Харин түүний сургууль төгссөн, төгсөөгүйг нэг хэсэгтээ л цахим сүлжээгээр хэлэлцсэний дараа гэнэт МАН-ын гишүүд “Диплом аян”-ыг  эхлүүлэх нь тэр. Зарим гишүүд нь дипломынхоо зургийг оруулаад л. “Шилэн” Цогоо, Ё.Отгонбаяр гишүүн гээд хэд хэдэн хүн дипломоо үзүүлж,  гадаад, дотоодод  сургууль төгссөн гэдгээ баталж эхэллээ.

Улмаар УИХ-ын гишүүдээс авахуулаад нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа нөхдүүдийг дипломоо үзүүлэхийг уриалсан. 

Харин энэ аянд нэгдэж, дипломоо үзүүлж байгаа хүмүүс тийм ч их биш байх шиг байна. Зарим нь ч яршиг гэж тээр шааж байгаа байх. Зарим нь ч үзүүлэхээсээ ичиж байж болох. Бүр нөгөө хэсэгт нь үзүүлэх диплом байхгүй ч байж мэднэ. Ямар ч байсан аян хүчтэй өрнөөгүй л байна. Ер нь бол ийм аян өрнүүлэх нь зүйтэй. Өнөөдөр Монголд цэвэрлэгчээр ажиллах хүнээс дээд сургуулийн диплом шаардаад байгаа. Дэлгүүрийн худалдагч хийхийн тулд 2-3 гадаад хэлтэй байх ёстой гэсэн шаардлага ч байдаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх