Л.Гэрэлмаа: Орос нэртэй Хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зарагдаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 06 ・ 1

Сар шинийн баяртай холбоотойгоор хугацаа нь дууссан, болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн олширдог. Тиймээс МХЕГ-аас эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Энэ ажлын хүрээнд нийтдээ 2942 зөрчил илрүүлж 10.1 тонн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ. Мөн шинжилгээний дүнгээр шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүдийг устгуулах арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ талаар  МХЕГ-ын худалдаа үйлдвэр үйлчилгээний хяналтын хэсгийн дарга Л.Гэрэлмаа “Энэ жил ихэнхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй, орос нэртэй атлаа хятад шошготой, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд зах зээлд их хэмжээгээр зарагдаж байна.

Энэ зөрчлүүд дээр аймаг орон нутаг болон хилийн боомтууд, нийслэлийн хэмжээнд өргөн хүрээний хяналт шалгалтыг зохион байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тиймээс ард иргэддээ анхааруулж хэлэхэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа өөрсдөө маш сайн хяналт тавих хэрэгтэй байна. Ингэхдээ хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн огноо, бүрэн бүтэн байдал зэргийг маш сайн анхаарах хэрэгтэй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу


 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: