Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 08

Монголчуудын уламжлалт баяр болох "Цагаан сар" буюу өнөөдөр битүүний өдөр. Тэгвэл сүүлийн хэдэн жил бид битүүлэх ёсыг битүүрэх хэмээн нэрлэж ирсэн нь буруу гэдгийг зохиолч яруу найрагч Г.Аюурзана залруулга хийж зөв ярьж, нэрлэхийг өнгөрсөн жил уриалж байсан билээ. Энэхүү уриалгыг эргэн сануулья.
Тэрбээр "Нөхөд өө энэ битүүрнэ гэдэг үг бүр тоймоо алдлаа. "Маргааш битүүрнэ ээ, Сайхан битүүрээрээ л" гээд зурагт бүрээрээр хараагаад, сүүлийн хэдэн жил бараг цөмөөрөө битүүрэх бололтой. Энэ нь бүр хэвшил болчихлоо.
Сар л битүүрнэ хүн ард бол "битүүлнэ".
Битүүлгийн сайхан ёсоо нөгөө "битүүртлээ идэхтэйгээ холиод байх юм. Битүүрнэ гэдэг бол есөн сүв нь тагларч тун эвгүй байдалд орохын нэр шүү. Монгол хүн ийм бэлгэгүй болчих юм. гэлээ.
Ийнхүү битүүлэх ёсны талаар өгүүлье. Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай.
Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.