Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 15

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 

 2016 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   


17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх