Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 28
Нийслэлийн 375 жилийн ойн баярыг тохиолдуулан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –аас зорчигчдод хөнгөлөлттэй үнээр үйлчлэх уриалга гаргасныг их багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж, байгууллага дэмжсэн байна. Үүний дагуу “Нийслэлийн өдөр”-өөр буюу 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутаас 17 цаг хүртэл нийтийн тээврийн их багтаамжийн автобус 200 төгрөгөөр троллейбус үнэгүй иргэдэд үйлчилнэ. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хот орчмын Өлзийт хороолол-Нарны гүүр-Төв номын сан, Туул тосгон-Буянт ухаа спорт цогцолбор, Био-Сонсголон-Вокзал, Био-Морингийн даваа-120 мянгат чиглэлд 200 төгрөг, харин бусад хот орчмын 11 чиглэлд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж Нийслэлчүүддээ баярын хүндэтгэл үзүүлж, бэлэг барьж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.