Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 16
нийтлэсэн Admin

Хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Уянга суманд очсоноо ер мартдаггүй. Мартахгүй байхын учир нь, миний нутгийн тасархайг нөгөөх алдарт “нинжа” нар ёстой л там болтол сүйтгэж, хүн харахын аргагүй болгосон байсанд юм. Хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо, булингартсан ус, хагархай ногоон цэнхэр түмпэн, хараал голдуу урсгасан “нинжа” нар… Ийм л дүр зураг харагдаж байж билээ.
Нийгэм хувьсан өөрчлөгдөж, шинэ тогтолцоонд дасан зохицох чадваргүй олон мянган хүн хөл алдаж, ажил хөдөлмөр, ашиг орлогогүй болсон 1990ээд оны эхнээс гар аргаар алт олборлогч гэж цэвэрхэн нэрлэсэн “нинжа” нар гарч ирсэн байдаг. Улмаар амьдрах энэ арга улам хүрээгээ тэлж бүхэл бүтэн арми болсон нь бодит түүх. Судлаачдын тооцоолсноор 30 гаруй мянга хүн би чил уурхайд ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь алт ухаж байна гэсэн тоо бий. Гэхдээ энэ нь баталгаатай, албан ёсны статистик биш. “Нинжа” нар бусдын олборлолт явуулж байгаа газарт “сүрэглэн” нэвтэрч, хүний олноор далайлган халдлага хийх явдал нэг бус удаа гарч байлаа. Сэлэнгийн Заамарт олборлолт явуулж байсан “Сентерра гоулд”ын ашиглалтын талбайд болсон үйл явдал үүний жишээ юм. Тухайн үед “нинжа” нар болон хамгаалалтын алба, цагдаагийнхны хооронд бяцхан мөргөлдөөн үүсч, олон хүн бэртэж гэмтсэн байдаг. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 24-нөөс 25нд шилжих шөнө Ноён уулын тусгай хамгаалалтын газарт үүргээ гүйцэтгэж байсан “Заамар хаан” компанийн хамгаалалтын албаны дөрвөн ажилтан руу “нинжа” нар халдаж, гурвыг нь хүнд гэмтээсэн хэрэг зөрчил боллоо.
Иймэрхүү байдлыг тас лан зогсоохын тулд УИХаас бичил уурхай эрхлэгчдэд зориулан хууль гаргаж, тэднийг хувиараа ашигт малтмал олборлогчид / ХАМО/ гэж нэрлээд зохион байгуулалтад орох, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгсөн. Үүний үр дүнд 2013 онд Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” төрийн бус байгууллагыг үүсгэж
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.