Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 16
・ 3
Хаврын нэртэй хахир цагийн уралдаан унаач хүүхдүүдийг дааруулахгүй гэж үү
Хурдан морины төвийн болон хангай бүсийн уралдааны тов гарч уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав.
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.
Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн ч хоёрдугаар сарын сүүлчээр төдийлөн дулаарч, цаг тавигддагүй. Гэтэл ийнхүү хаврын тэргүүн сар гарч 21 хонож байхад энэ жилийн морин уралдаан эхлэх нь.
Угтаа 28-нд уралдах морьдыг өвлийн сард барьж, уяа сойлгыг нь тааруулсан байх учиртай. Ингээд бодохоор . Жил бүр төдийгүй амь насаа алдсан гашуун түүх олон бий.
Хамгийн ойрын жишээг дурьдахад өнгөрсөн хавар болсон . Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Азаар амиа алдсан хүүхэд бүртгэгдээгүй ч энэ бол харамсалтай тоо баримт юм.

Ийн атал хурдан морьд, хүүхдийн хүч хөдөлмөрөөр зугаацах дуртай эрхэмүүдийн эрх ашгийг дээдэлж, хаврын уралдааныг энэ сарын 28-нд буюу өвлийн жавар арилаагүй үед зохион байгуулах гэж байгаа нь харамсалтай.
Унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. . Унаач хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо төр засагт төдийлөн хүргэж эрх ашгаа хамгаалж чаддаггүй. Энэ ч өдгөө төр засгийн эрхмүүдийн морин уралдааныг өвлийн жавар арилаагүй байгаа өнөө үед зохион байгуулах шийдвэр гаргахад нь нөлөөлж буй нь дамжиггүй. Тиймээс хүүхдийн эрх ашгийг дээдлэж, тэдний төлөө үйлчлэх ёстой газрууд нь одоо л дуугарч унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд анхаарал хандуулаасай гэж хүсэх хүн олон байгааг энд дахин дуулгах нь зүйтэй болов уу.
Засгийн газар орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг үл тоомсорлов уу

Сар шинийн өмнөхөн зарим аймгийн засаг дарга нар хаврын хахир хатуу цагт хурдан морины уралдааныг өөрийн аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Тодруулбал,.
Харин . Орон нутгийн засаг захиргаа ийн хүүхэд багачуудаа бодож хаврын хахир хатуу цагийн морин уралдаанаас татгалзаж байхад .
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.