Я.Содбаатар: З.Энхболд “арьсаа хамгаалах”-ын тулд ээлжит бус чуулган хүртэл зарлалаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 16 ・ 2

Я.Содбаатар: З.Энхболд “арьсаа хамгаалах”-ын тулд ээлжит бус чуулган хүртэл зарлалаа

 УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
 
-Намрын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Та хууль тогтоогчийнхоо хувьд энэ чуулганд ямар дүн тавих вэ?
 
-Багагүй ачаалалтай, улстөржилт ихтэй чуулган болж өнгөрлөө. Яагаад гэхээр сонгуулийн өмнөх чуулган учраас улс төрийн намуудаас аливаа акци их гаргалаа. Ялангуяа З.Энхболд тэргүүтэй АН-ынхны зүгээс хууль бус үйлдлийг хуулиар далайлган хийх оролдлогыг нэлээд гаргаж байна. Тэр дундаа Үндсэн хуулийн Цэц рүү дайрч, Засгийн газарт халдаж байна. Хуулийн нэрэн дор төрийн байгууллагууд руу халдах явдал олон удаа гарч байгаа учраас энэ намрын чуулган багагүй ачаалалтай байлаа гэж дүгнэж байна. Хэлэлцэх асуудлын хувьд хугацаандаа амжаагүй учраас цөөнгүйг нь ээлжит бус руу шилжүүлсэн л дээ.
 
-Товлосон асуудлуудаа хэлэлцэж амжаагүй шалтгааныг та яаж харж байна вэ?
 
-Цөөнгүй удаагийн чуул ган ирцээс болж гац-сан. Улс төрийн халуун өрнөлөөс болоод бүлгүүд ч нэлээд завсарлага ав-лаа. Парламент бол зөвшилцлийн байгууллага. Гэтэл харамсалтай нь энэ намрын чуулганд олонхи нэлээд хүч түрсэн байдалтай байсан нь бусад бүлгийн эсэргүүцэлтэй их туллаа л даа.
 
-Цэцтэй холбоотой асуудлаар танай бүлгийн авсан завсарлага энэ долоо хоногт дуусна. Ер нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татах, насны хязгаар зааж тэтгэвэрт нь суулгах ажиллагаа ойрын өдрүүдийн гол сэдэв болж таарна. Энэ процессыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Үнэхээр Цэцийн даргыг эгүүлэн татах зайлшгүй нөхцөл үүссэн үү?
 
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг ямар байдлаар эгүүлэн татахыг хуульд маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 65.4-т Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татахад гурван нөхцөл бүрдсэн байх ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зөрчиж, гэмт хэрэгт холбогдсоныг шүүхээр тогтоосон байх ёстой. Хоёрдугаарт, Цэцээс УИХ-д хандсан байх ёстой. Гуравдугаарт, тухайн хүнийг анх томилуулах санал гаргасан газар нь эгүүлэн татах саналаа ч мөн гаргасан байх ёстой. Гэтэл энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудалд дээр дурдсан гурван үндэслэл бүрдээгүй байгаа юм. Тодруулж хэлбэл, Цэцийн гишүүн Ж.Амарсанаа хууль зөрчсөн эсэхийг зохих байгууллага нь тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, энэ хүний хууль зөрчсөн эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтоодог болохоос УИХ-ын Тамгын газар тогтоодог юм биш. Түүнчлэн анх энэ хүнийг санал болгосон Улсын Дээд шүүхийн 25 гишүүн нь хуралдаж, томилуулсан хүнээ буцааж татах санал гаргасан байх ёстой. Гэтэл өнөөдөр ч Дээд шүүхийн 25 гишүүн хуралдаагүй байна.
 
-Гэхдээ Дээд шүүхээс ирүүлсэн бичиг 25 хүнийг төлөөлнө гэж үзээд байгаа юм биш үү?
 
-Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт “Үүнд тусгайлан санал байхгүй” гэсэн бичиг ирүүлсэн шүү дээ. Энэ бол санал биш гэж бид үзэж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Цэц хуралдаад гишүүнээ эгүүлэн татах саналыг бидэнд ирүүлээгүй байна. Тиймээс дээр дурдсанчлан гурван нөхцөл бүрдсэн тохиолдолд асуудлыг цааш нь үргэлжүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх хуулийн нөхцөл бүрдээгүй байна. Түүгээр ч барахгүй энэ асуудлыг оруулж ирэхдээ нэн яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирсэн. Энэ нь УИХ-ын дэгийн тухай болон холбогдох хуулиудыг зөрчсөн. Тиймээс манай намын бүлэг завсарлага авсан. Бид завсарлагынхаа хугацаанд судлаад үзэхэд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах гурван нөхцөл бүрдээгүйгээр хууль зөрчиж, улс төрийн зорилготой ажиллагаа эхлүүлсэн нь ил боллоо. Нэг ёсны улс төрийн зорилготойгоор З.Энхболд тэргүүтэй АН-ынхан Үндсэн хуулийн Цэц гэдэг төрийн томоохон институц, хууль сахиулах гол байгууллагыг тоглоомынх болгох оролдлого хийж байгаа нь хэний ч нүдэнд ил байна шүү дээ.
-Хэдийгээр Цэцээр оролдох нь буруу гэх шүүмжлэл их гарч байгаа ч ээлжит бус чуулганаар энэ асуудлыг эцэслэж таарна биз дээ?
 
-Ээлжит бус чуулганд ганцхан зорилго бий. Энэ нь Үндсэн хуулийн бүрхэлдэхүүнийг өөрчлөх. Үүнийгээ дагуулаад АН-ыг тоглоомын байгууллага болгох. Нэг ёсондоо энэ ээлжит бус чуулганаар Цэцийн дөрвөн ч гишүүний асуудлыг ярьж магадгүй байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бичээч / 2016 02 сар 16/

    Энэ нэг мэнгэтэй нөхөр Ардын элч киноны Дүлзэнг санагдуулсан хоронд дуртай амьтан байх юм даа. Яаж хөөрхийг жагсаалтанд оруулж УИХ"ын гишүүн болгосон юм бол доо. Ингэж бодохоор МАН маань ч хөөрхий харагдах юм даа.

    Хариулах
  • ммм / 2016 02 сар 16/

    энэ хятад монголын ард түмгий дунд яс хаяж хагалан бутаргах ажилийг маш итвэхтэй хиих юмдаа ??? эний хэлсэн үг бүрийг татаад уншаад үздээ ,,,ямар их хорсол вэ ???

    Хариулах