Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 17
Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 29-34 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх