Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 17

Улаанбаатар хотод үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа олон улсад алдартай Шангри-Ла зочид буудлыг дагаад “зочлох үйлчилгээний дэлхийн стандарт” Монголд орж ирэх нь хэмээн баярлаж байсан цаг саяхан. Харамсалтай нь энэхүү хүлээлтийг “дэлхийн соёлыг” нэвтрүүлэх үүрэг хүлээсэн гадаадын мэргэжилтнүүд буюу буудлын Ерөнхий менежер Гари Биондо болон Худалдаа, маркетинг хариуцсан захирал Соо Юун нар талаар болгожээ. Энэ газарт Монгол ажилчид тогтохоо больсоны дээр буудлын ажилтан, ажиллагсдыг үндэслэлгүйгээр халж солих үзэгдэл хавтгайрсан байна. Магадгүй, ажиллагсдаа чимхэх, зодох, хэл амаар доромжлох нь Солонгос хүмүүсийн компаниа удирдах өвөрмөц арга барил гэдгийг бид мэдддэггүй байж болох. Гэхдээ ийм үзэгдэл өдөр тутамд давтагдаж байдгийг буудлын ажилчид бэлхнээ өгүүлнэ.
Буудлын хэд хэдэн ажилтанг Ерөнхий менежер Гари Биондотой шууд харилцсан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Хэдийгээр “цайны мөнгө” өгөх нь Монголд төдийлөн нийтлэг биш ч ихэвчлэн гадны зочид үйлчлүүлдэг энэ буудалд “цайны мөнгө” өгч үйлчлэгчдийн гарыг цайлгах соёл аль хэдийнэ нэвтэрсэн. Харамсалтай нь талархсан сэтгэлийн илэрхийлэл болсон энэ мөнгө буудлын ажилчдад юм уу, тэдний гэр бүлийнхэнд очдог гэвэл том эндүүрэл болно.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.