Цэц цэцэн байж чадсан бол...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 17

Ч.ҮЛ-ОЛДОХ

Үндсэн хуулийн цэц  өнгөрсөн 25 жилийн хугацаанд үнэнч шударгаар ажиллаж чадсан уу. Цэцийн шийдвэрүүд  цэцэн байж байгаа оносон нь хэд билээ. Цэц шүүх мөн үү, цэцийн гишүүд шүүгчид үү, эсвэл...Цэц ер нь ямар үүрэгтэй байгууллага вэ.  Алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээдэг үү. Сүүлийн үед өрнөж буй Үндсэн хуулийн цэцтэй холбоотой маргаан, энэ байгууллага УИХ хоёрын хооронд үүссэн дажингаас эдгээр асуулт ургаж байгаа юм.  Харамсалтай нь  Цэц  манах ёстой Үндсэн хуулиа мартаж, энэ хуулиар олгогдсон  ард түмний эрхийг хамгаалах үүргээ авлигын золиос болгосон гэсэн шүүмжлэлүүд  түлхүү сонсогддог. 2000 оноос,түүнээс ч өмнөөс ийм хэл ам тасраагүй. Эрх баригчид “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг   Үндсэн хуульд шургуулсны дараахан буюу 2000 оны гуравдугаар сарын 15-нд Цэц хуралдаж, хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл хүчингүй шийдвэр нь хэрэгжиж, Цэц ус балгасан мэт 15 жил явж ирэв. Цэцийн шийдвэр эцсийн байна гэсэн хуулийн заалтаа өөрсдөө ийнхүү үгүйсгэсэн.  Үндсэн хуулийн манаач биш эрх баригчдын үйлчлэгч л ийм байх биз. Үндсэн хуулийн цэц 100 хувиас   60-70 хувьд нь сайн, үлдсэн 30-40 хувьд нь муу ажилласан байлаа гэхэд сайн нь илүү, муу нь бага байна гэж  тайвширч болохгүй байгууллага. Өөрөөр хэлбэл, тэдэнд ийм байх эрх байхгүй. Учир нь ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой зохицуулагч нар шүү дээ. Төрийн институц, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар, Дээд шүүх, түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд  иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хамгаалж байх ёстой газар нь. Улс орон урагштай байж, ард түмэн жаргалтай амьдрах нь тэдний хариуцлагаас шалтгаална. Тэгвэл өнгөрсөн 25 жилийн хугацаан дахь улс орны  урагшгүй явдлууд, иргэдийн эрх зөрчигдсөн,  монгол хүний амь нас үнэгүйдсэн явдлууд  Үндсэн хуулийн цэцийн улстөржилт, унхиагүй байдалтай л шууд холбоотой. Уг нь хориг тавьдаг, түдгэлзүүлдэг шийдвэрээ өөрсдийнхөө эрх мэдэл, сандал ширээг хамгаалахад биш өөр зүйлд, тухайлбал байсхийгээд сайд огцруулдаг улс төрийн увиагүй үйлдэл, Ерөнхий сайдаа татаж унагадаг фракцийн хорны эсрэг хэрэглэсэн бол өөр байхсан.  Ерөнхий сайд огцруулах тухай бүрт Цэц дүгнэлтээ гаргаж байх ёстой гэсэн  хуулийн зохицуулалт  бий. Үүнийгээ нэг  удаа ч гэсэн  хэрэглэсэн бил үү. Үгүй. Тэгвэл одоо ч тийм байгаа. Дээр нь Цэц аливаа асуудлыг шийдэхдээ бус  эрх мэдэл, ширээ сандалтайгаа зууралдахдаа л  цэцэн  ажээ. Ийм дүр төрх дээгүүр шидэлцэж буй бичиг цааснаас өгсүүлээд хоорондоо толхилцож буй хэрүүл хэлцлээс нь харагдана.

З.Энхболд:

Ц.Нямдорж гишүүн, Г.Уянга, Д.Ганбат гишүүний ажлын хэсэг шалгаж үзээд, Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш “Лексус 570” машин байгааг олж илрүүлсэн.

“Эксель”-тэй иргэд: Үндсэн хуулийг зарж идэхээ боль

Д.Тэрбишдагва:Цэцийн  үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах юм бий.

Х.Тэмүүжин:Цэц хаалттай  учраас улс төрийнбохир захиалгатай шийдвэрүүдийг яаж л бол яаж гаргадаг орчин бүрдэж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх