Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 17
・ 8
Мөнгөний түрийвчээ гаргаж хурайлаад л мөнгө олох ид шидийг зааж өгдөг нэгэн шидтэн Монголд амьдраад удаж буй. Тэрбээр ядарсан монголчуудыг баяжуулах ээлжит даллагын арга хэмжээгээ сар шинийн дараахан Улаанбаатар паласын их танхимд зохион байгуулсан аж. Буян хишгийн даллага, баяжуулах шидтэй тарни уншсан энэхүү нүсэр арга хэмжээнд ойролцоогоор 4000 хүн цуглажээ. 3050 хүний суудалтай концертын танхим пиг дүүрч, улмаар багтахгүй хүмүүс нь танхимын хоёр талаар пиг дүүрсэн байсан. Хурай, хурай хэмээн түрийвчээрээ даллаж, үнэн сэтгэлээсээ залбирч буй хөгшин хөвөө, залуус хүүхдүүдийн зураг өчигдөр өдөржин цахим хуудсаар тархав. Зарим нь ядарсан хүмүүс ингэхээс өөр яах юм хэмээн өмгөөлж, нөгөө талд ид хийж бүтээх насны идэр залуус, бүсгүйчүүд түрийвчээ даллаад л мөнгө олчихно хэмээн итгэж залбирч байгааг нь шоолон инээлдэв.

Тив дэлхийд нэрээ дуурсгаж буй монгол тамирчдынхаа барилдаан, тархинд нь мэдлэг өгөх гэсэн лидер залуусын лекцинд 100 ч хүрэхгүй цугладаг монголчууд түрийвчээ даллаад л мөнгө олдог гэдэгт гэнэн сохроор итгэж, багтах зайгүй чихэлдэн суугааг нь эмгэнэл гэж хэлэхээс өөр яах вэ. Дээр хэлсэнчлэн, гуйлгачин амьдарснаас түрийвчээ дуудаж хурайлаад ч болов мөнгө олох гэж байгаа тэднийг буруутгах аргагүй. Ийм амьдрал өгсөн төр засгийн ч буруу байж мэдэх.
Гэвч, танхим дүүрэн цугласан тэр 4000 хүний дийлэнх нь өмссөн зүүсэн нь хэнээс ч дутахгүй, хоёр гар, хоёр хөлтэй залуу хүмүүс байх юм. Тэд шинэ тутамд баригдаж байгаа барилга дээр болов ажиллаж чадах хөдөлмөрийн чадвартай. Шороон түмэн хятадуудын дэргэд бид гуравхан саяулаа. Гэтэл манай улсын барилгын салбарт гэтэл дандаа л хятад залуус ажилладаг. Харин манай залуус мөнгө хурайлаад олчихно хэмээн итгэж сүсэглэсээр. Бүр ажил олдохгүй бол малаа багтааж чадахгүй байгаа мянгат малчдын хаяа бараадаад ч болов өл залгаад амьдарч болно оо доо.
Тиймээс 20000 төгрөгөөр тасалбар худалдаж авчихаад ид шидэнд итгэж залбирч суугааг өмөөрөх гээд шалтгаан олдохгүй нь. Монголчуудын ухамсар, сэтгэхүй улам бүр доройтож байгааг харуулсан үйл явдал гэхэд хэтийдэхгүй
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.