Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 17
・ 3

Тэтгэврийн насны гэр бүлийн хоёр монгол иргэнийг буутай 5 залуу дээрэмдсэн хэрэг Улаан-Үүд хотод гарсан.
Тодруулбал, ОХУ-д зорчиж байсан манай улсын иргэд рүү багтай этгээдүүд халдаж, зэвсгээр сүрдүүлэн дээрэмдсэн юм.
Тэгвэл энэхүү хэргийн талаар Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Г.Жаргалсайхантай утсаар холбогдож ярилцлаа.
-Манай улсын иргэдийг Улаан-Үд орчимд дээрэмдсэн хэрэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар тодруулаач?
- хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Буриадын цагдаагийн газар шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.
-Энэ хэргийн талаарх мэдээлэл танай газарт хэзээ ирсэн бэ. Тухайн хүмүүс хэргийн талаар хаана мэдээлсэн юм бол?
-Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсын иргэдтэй холбоотой бүх мэдээлэл тухай бүртээ манай газарт ирдэг. Үүний дагуу Буриадын дотоод явдлын яамнаас манайд мэдээлсэн. Харин байсан.
-Тэдгээр хүмүүс нь чухам хаана байж байгаад халдлагад өртсөн юм бол. Халдлагын үеэр юу болсон талаар та мэдсэн үү?
-Бид Монгол Улсынхаа иргэдтэй утсаар холбоо барисан. Дээрэмдүүлсэн иргэд нь Дархан-Уул аймгийн харьяат гэр бүлийн О, Э гэх хоёр хүн. Тэд “Оронгой” гэх буузны газарт байрлан байсан. Улмаар гар, хөлийг нь скочоор хүлж, машинд нь суулган хээр эзэнгүй газар аваачиж 87 мянган рублийг дээрэмдэн, машины түлхүүрийг нь авч явсан болохыг бидэнд мэдээлсэн.
-Дээрэмдүүлсэн иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ. Сэтгэл санааны байдал нь хүнд байгаа байх даа?
-. Тухайн үед бага зэрэг цочролд орсон ч одоо биеийн байдал хэвийн байгаа. Харин нөхөр нь нүдэн тус газраа бага зэргийн гэмтэл авсан гэсэн. Тэд одоогоор Буриадын цагдаагийн газрын хамгаалтад байгаа.
-Дээрэмдүүлсэн иргэд тухайн үед машины номерыг харж чадаагүй юм болов уу. Уг нь гэмт этгээдүүдийг улсын дугаар нь олох боломж байгаа байх даа?
-Тухайн үед шөнийн 3 цаг болж байсан болохоор харанхуй байсан. Гэхдээ гэсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.