Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 02 сар 18
2016 оны 02 дугаар сарын 18-ны 08-20 цаг хүртэл
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2016 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Завхан голын эхээр 29-34 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.