Ж.Төмөрсүх: Энэ хэргийг гаднын компанийн захиалгаар хийсэн гэж боддог

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18 ・ 11

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүхтэй ярилцлаа. 

 

-ЦЕГ, Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийхдээ “Хөнгөн зэргийн согтолт илэрсэн” гэж мэдээлсэн. Энэ мэдээ тайлбарыг та хэрхэн хүлээж авсан бэ? 

 

-Цагдаагийн байгуул лагаас мэдээлэхийн өмнөх өдөр би Д.Дорлигжав сайд тай уулзсан. Сайдтай уулзаад гарч явтал хэргийг шалгаж байгаа багийнхан намайг ирж уулз гэсэн юм. Би тухайн оройн 20.00 цагийн үед хэргийг хянаж ажиллаж байгаа хоёр даргатай очиж уулзахад “Бид маргааш хэргийн талаар мэдээлэл хийх гэж байна. Та цочирдов. Биеэ бариарай” гэх ухааны юм хэлсэн. Ингээд хэргийг илрүүлэхийн төлөө хуулийнхантай хамт зүтгэж байгаа хүний хувьд маргааш нь “Би очих уу” гэж хуулийн багийнхнаас асуухад “Та ирээд хэрэггүй. Ёстой ирж болохгүй” гэхээр нь би хөдөө яваад өгсөн. Гэтэл тэд “Согтолт илэрсэн” зэрэг сонин юм ярьсан байна лээ. Тэднийг ийм юм ярихыг мэдсэн бол би очоод хуулийнхан өнгө арьсаа хамгаалах, сайддаа энэ хэргийн талаар ажиллаж байна гэдгийг харуулахын тулд ийм худал мэдээлэл хийж байгааг хэлэх байсан.

 

-Согтолт илэрсэн гэх шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өмнө нь танд танилцуулсан уу? 

 

-Аль эрт Хөвсгөл аймагт байхад “Хөнгөн зэргийн согтолттой” гэж танилцуулсан. Тэр дүгнэлтэд би гарын үсэг зуралгүй цагдаагийн байгууллагад долоон шаардлага бичиж өгсөн. Шалгалтын ажиллагааг дахин эхлүүлэхийг хүсч, наад хүн чинь огт архи уудаггүй. Хэрвээ уусан бол хэн нэгний дарамт шахалт дор хүч хэрэглэж уулгасан. Тэр хүнийг олох хэрэгтэй гэж бичсэн. Архи уух нь битгий хэл амандаа ч хүргэдэггүй хүн. Тэр утгаар нь би зохион байгуулалттай байна гэж бодсон. Эсвэл аллагын ажиллагаа анхнаасаа энэ хүнийг мансууруулах буюу ямар нэгэн аргаар гаднын нөлөө үзүүлж биеэ эсэргүүцэх чадваргүй болгоод ус руу шидсэн. Тэгсэн байх хандлага, баримт надад бий. Нөгөө талаасаа энэ хүнээс согтолт илэрсэн бол цагдаа үргэлжлүүлэн ажлаа хийж, архи уулгасан хүнийг олох хэрэгтэй.

 

-Гэтэл цагдаагийн байгууллагаас талийгаачийг “Архи ууж согтуурсан үедээ ус руу орж амь насаа алдсан” гэх утгатай мэдээлэл хийсэн нь хэргийн мөрдөн шалгалтыг дуусгавар болгож буй мэт харагдуулж байна гэх хүмүүс ч байна л даа?

 

-Тийм өнгө аястай юм хэлсэн. Нийгэмд ийм мэдээлэл цацчихъя гэсэн санаагаар мэдээлэл хийсэн шиг санагдсан. Гэтэл энэ хэрэг бодит байдалд шал өөр зүйл. Уул уурхайн хятад компанийнхантай хол боотой. Талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэж байсан Тост, Тосонбумбын нуруунд зургаан хятад эзэнтэй компани бий. Манай хүн ууланд ажиллаж байхдаа хятад хүмүүстэй маргалдаж байсан талаараа тэмдэглэлдээ бичсэн байдаг. Надад түүнийг гэрчлэх баримт бий. Амьд байхад нь илүү их хангалттай баримт цуглуулж байсан бол байдал арай өөр байх байлаа. Өөрөөр хэлбэл, хэргийг илрүүлэхэд хугацаа алдахгүй байсан. Ер нь энэ хүн амьд байхдаа бидэнтэй уулзаад ярьж байсан асуудлуудыг эргэж бодохоор гарцаагүй хятад компанийн мөнгөөр монгол хүнээр, захиалгаар үйлдүүлсэн хэрэг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Монгол улсын иргэн / 2016 02 сар 21/

    Та хэнд юу гэж тархиа угаалгаад ингэж хэлж, бодож байгаа юм бэ..? Тэр мундаг өмгөөлөгч яагаад татгалзав. Дархадын БӨӨ, Удган нар хаачив. Ийм байдлаар бол наад хэрэг чинь илрэхээ байна шүү.. Монголын дээдсүүд, цагдаа, хүчний нөхдүүд хэзээ ч санаа тавьж илрүүлэхийг бодохгүй гээд л бодчих....

    Хариулах
  • Монгол улсын иргэн / 2016 02 сар 21/

    Та хэнд юу гэж тархиа угаалгаад ингэж хэлж, бодож байгаа юм бэ..? Тэр мундаг өмгөөлөгч яагаад татгалзав. Дархадын БӨӨ, Удган нар хаачив. Ийм байдлаар бол наад хэрэг чинь илрэхээ байна шүү.. Монголын дээдсүүд, цагдаа, хүчний нөхдүүд хэзээ ч санаа тавьж илрүүлэхийг бөодохгүй гээд л бодчих....

    Хариулах
  • хх / 2016 02 сар 20/

    Төмөрсүхээ өөрөө арга хэмжээ ав наад хэрэг чинь илэрхээсээ өнгөрсөн

    Хариулах
  • хорчин / 2016 02 сар 20/

    шүүх эмнэлэгт төрсөн охиноо зодож алсан Цогт мэтийн юмнууд ажиллаж байдаг гэхээр яавч итгэх газар биш шүүх эмнэлэгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэвэл гадагш нь явуулж шинжлүүлдэг болмоор юм цаана нь хүний хувь заяа амь амьдрал байгаа

    Хариулах
  • хх / 2016 02 сар 20/

    монголд амьд явах баталгаа алга та бидний хэн ньч ийм аллагад өртөж болзошгүй хуулийнхны яриад бичээд байгаа цөм худлаа машин дотор ярьсан ярианаас үзэхэд яавч ганцаараа байгаагүй шал өөр хүн дуугарсан шдээ хууль хуулийнханд найдаад хэрэггүй шууд өөрсдөө арга хэмжээ ав хайран сайхан хүүгээ аллагын з

    Хариулах
  • хх / 2016 02 сар 20/

    энэ бол цэвэр захиалгат аллага хаа байсан хөвсгөл далайд очиж амиа хорлоод байхдаа яадаг юм Монголын цагдаа чадахгүй бол гаднын байгууллагаар шалгуулах хэрэгтэй битгий шавар бол

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 20/

    тэр бичлэг энэ тэрийг нь сонсохоор ганцаараа яриад хариулаад л хаалгаа нээж хаагаад байх шиг байсан. өөрөө тэмцэж байгаа хүн бол жүжиглээд, дарамтлуулсан болж харагдах гэж байгаад золгүй зүйл тохиолдов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. гэхдээ залуу хүн гэхэд байгаль орчин, ан амьтныхаа төлөө тэмцэж байсан

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 19/

    Иймэрхүү юм болвол шууд өөрсдөө тэр чойжилсүрэн тэргүүтэй томчуулаас бас энэ цагдаа нараас өшөөгөө авч баймаар юм байна. Томчуул, цагдаа сэргийлэх бидний төлөө ажиллана гэж байхгүй юм байна угаасаа. Шууд л өөрсдөө арга хэмжээ авч байя. Тээр жил нэг цагдаа ар дагз руугаа буудуулсан хэрэг гарсан даа я

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 19/

    Ийм хэргийг илруулэхгуй тер гээд байгаа юмаа. Яасан ч ядарсан тер юм. Аав ээж нь хэнд ч битгий итгэ, битгий горьд одоо енгерсен. Том хун Дорлигжав туслана гэж бодов уу??. Гэнэдэж болохгуй. Тэгээд ч манай тер засгийн тэргуунууд их Хятад улстай найрсаг. Монголчууд зодуулана, доромжлуулана иргэнээ хамг

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 19/

    Манай тер ийм л байдаг. Менгений мангасууд хайран хууг чинь иджээ. Захиалгат алуурчид байгаа. Хайран хуухэд. Хевсгел, УБ хотод 2 сайхан хешее барих л улджээ. Яагаад ч илрэхгуй. Согтуу, энэ тэр нь цем гутгэлэг худлаа, булэг хуйвалдаан. Хуйвалдаанд оролцогчид цем гар хел нь татаасай. Еерсенее хорлуулж

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    Hamgiin gol ni shvvh emneleg zahialgaar hudal dvgnelt gargadgaa l bolih heregtei baigaa yumdaa!

    Хариулах