Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 18
Солонгосын их дээд сургуулиуд руу хамгийн боломжит нөхцлөөр оюутан залуусыг зуучидаг хэмээн нийгэмд нэлээд нэр хүндтэй гэх "World Korea" групп иргэдийг хохироосон байна. Учир нь савны хавдартай байж болзошгүй хэмээн оношлогдсон Энхномин гэх эмэгтэй нөхрийн хамт "Эмчилгээний 1 сарын визийг 3-5 хоногийн дотор нас хүйс, ажил орлого, нийгмийн даатгал харгалзахгүй гаргаж өгнө.." гэсэн зарын дагуу тус байгууллагад хандсан байна. Гэтэл асуудалгүй гаргаж өгөх нэрийдлээр дээрх 2 иргэнээс 4400 доллар, 5 сая төгрөг аваад зогсолгүй барьцаа хөрөнгө хэмээн үйлчлүүлэгч эмэгтэйн эгчийн "NISSAN XTRAIL" маркийн авто машиныг ямар ч гэрээ хийлгүй нэр дээрээ шилжүүлэн авч үлдсэн байгаа юм.

Ингээд гэрээний дагуу 2 үйлчлүүлэгч Солонгос руу ниссэн ч онгоцны буудал дээр тэднийг тосч авах хөтөч болон эмнэлгийн ажилтны аль ч нь байгаагүй аж. Аргаа барсан тэд байсан мөнгөөрөө буудалд 10 орчим хоногийг өнгөрөөж, хоол ундны мөнгөө олох зорилгоор АРБАЙТ буюу хөлсний ажил хийх гэж гарсан эхний өдрөө Солонгосын цагдаад баригдан 7 хоног саатуулагдсаны эцэст 1-р сарын 28-ны өдөр Монголд иржээ. Ирсэн даруйдаа учир явдлыг тодруулахаар "World Korea" ХХК гүйцэтгэх захирал З.Юмсүрэн гэх эмэгтэйтэй уулзахад "Гар зайл, хохь чинь, юм олж долоохыг чинь харнаа, муусайн гуйлгачид ... гэх мэтээр харааж зүхээд мөнгө өгөх нь бүү хэл эгчийнх нь машиныг хүртэл цагдаад баригдаж ирсэн учраас байгууллагын орлого болгоно" гэх хууь бус үндэслэл хэлээд өдийг хүртэл сураг тасарчээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.