Б.Сүглэгмаагийн сүрхий “овжин бизнес”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18 ・ 2

cce6f03ed6faeb92d051028bcce87f9a

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Б.Сүглэгмаа гэж сүрхий овжин эмэгтэй байдаг юм байх. “Нэг ардчилал” клубын гишүүн тэрбээр Багшийн хөгжлийн ордон байгуулагдаж, клубынх нь гишүүн Л.Гантөмөр Боловсролын сайд болсны дараа Багшийн хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэмээх төрийн нэр барьсан хувийн компаниа байгуулж аваад “мөнгө хүүлэх” ажилдаа оржээ.

Боловсролын их сургууль болон бусад сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн оюутнууд шууд багшилж болоод л байсан. Харин Б.Сүглэгмаа багшийн мэргэжлээр төгсч багшлах эрхээ халаасалсан төгсөгчдөөс багшлах эрхийн шалгалт гэгч зүйлийг жил бүр төлбөртэйгээр авч, багшлах эрхийн шалгалт өгөөгүй хүмүүсийг багшлуулахгүй байх мэргэн арга олж “ойгүй их баяжиж” байгаа сурагтай.

Ямар сайндаа хөдөө орон нутгийн багш нар үүнийг эсэргүүцэн гомдол мэдүүлж, “чиний таргалсан миний турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг Монголын нийт багш нарын халаас хоосорч, Б.Сүглэгмаагийн халаас түнтийсэн хоёр яг тэнцэнэ хэмээн бухимдлаа илэрхийлэв.  Жилд хичнээн хүн багш мэргэжлээр төгсч байгаа билээ. Монгол Улсын энэ олон их дээд сургуулиудаас хамгийн их бэлтгэгдэн гаргадаг мэргэжил нь багш билээ. Харин үүнийг анзаарсан Б.Сүглэгмаа багшлах эрхийн шалгалт хэмээх зүйлийг нэг хүнээс 38 мянган төгрөгөөр авч эхэлжээ.

“Багшийн их сургуулийг багшлах эрхгүйгээр төгсөж байна” / http://news.niigem.mn/content/28678.shtml?selected=2 / хэмээн МУБИС-ийн төгсөгч бичсэн цагаас л эхэлсэн бололтой гэмээр энэ бизнес нэлээд өргөжиж дан ганц төгсөгчид гэлтгүй багшилж буй багш нараас 5 жил тутам багшлах эрхийн сунгалт хэмээн 38 мянган төгрөг авдаг болж. Эх сурвалжийн мэдээллээр, өнгөрсөн жил л гэхэд Ховд аймгаас 300 хүн багшлах эрхийн шалгалт өгчээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 19/

    Shalgah heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    багшийн их сургуулийн диплом зүгээр цаас болж байна уу үүнийг зогсоох хэрэгтэй. харин 5 жилд 1 удаа мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг сайн хийж байх нь зөв.

    Хариулах