Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 22
・ 1
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай Үндсэн хуулийн цэцийн асуудлаар ярилцлаа.
- Та цэцийн хуулийг боловсруулан, батлуулсан хүний нэг. Анх хуулиндаа яг ийм асуудал гарсан тохиолдолд цэцийн гишүүний эрхийг хамгаалах, цэцийг хараат бус байлгах асуудлаар ямар утга агуулга шингээж байсан юм бол?
- Цэцийн хуулийг анх боловсруулахдаа яг ийм болно гэж тухайлсан заалт хийж, тийм тааварлах аргагүй байсан. Гэхдээ л Үндсэн хуулийн цэц бол дархлаа өндөр, улстөрөөс хараат бус байх учиртай гэх утга агуулгыг маш сайн шингээж өгсөн. Би цэцийн хуулийг хийлцэж байсан хүний нэг. 1992 оны хавар Үндсэн хууль батлагдсаны дараа цэц яаралтай ажилдаа орох шаардлагатай болсон учраас боловсруулж байсан. Яг тэр үеэс буюу Улсын бага хурлаар батлуулсан цэцийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш цэцийн гишүүнийг баталгааг хангах асуудал өндөрт тавигдсаар ирсэн. Яагаад гэхээр, УИХ дураараа шийдвэр гаргаж, төрийн эрх мэдлийн хуваарлилтыг зөрчсөн юм уу, улс орны эрх ашигт харш шийдвэр гаргахаас сэргийлж, таслан зогсоох манаач бол өөрөө цэц юм. Тэгэхээр энэ хэмжээнд нь хүргэж, статусыг нь хуульчлах хэрэгтэй. Тэр дотор нь байгаа хүмүүсийг яаж сонгож, шалгаруулж, ямар журмаар яаж өндөр хэмжээний хуулийн мэдлэгтэй хүмүүсийг тавих гэдэг асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ингэхээр тань анх тавихдаа л сайн бодож сонгох шаардлагыг хуулиндаа тусгаж өгсөн гэсэн үг.
- Цэцийн гишүүнийг ээлжит бус чуулганаар эгүүлэн татлаа. Дараачийн томилгоог 30 хоногийн дотор томилох учиртай. Гэтэл хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын эхээр байгаа. Энэ тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх бол?
- Би хуулиараа л хариулъя. Цэцийн гишүүний бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа нь өнгөрөөд явчих тохиолдол байдаг. Түүнээс нь өмнө огцруулж чөлөөлөх тохиолдол ч гардаг. Тэгэхээр энэ бүхэнд хуулийн хүрээндээ зохицуулалт хийсээр ирсэн. Цэц өөрөө онцгой субьект. Дараачийн орны хүн томилогдтол тэр чөлөөлөгдсөн юм уу, хугацаа нь дууссан хүн эрхээ эдэлдэг. Ийм тусгайлсан заалттай. Яг заалтыг яагаад оруулсан бэ гэхээр цэц өөрөө завсарлагагүй ажиллаж байх учиртай. Улс орны Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй.
Хуулийнхаа заалтаар бол дээд шүүх хуралдаанаа хийж, олонхийн санал авсан хүнээ дэвшүүлнэ. Тэр хүнийг томилох асуудал УИХ-д орж ирнэ. УИХ томилсноор бүрэлдэхүүн болно. Цэцийн даргыг гишүүд дотроос нь сонгож, гурван жил ажиллуулж байгаа. Энэ журмаараа л явах учиртай.
- МАН-ын бүлгийн зүгээс УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэсэн тайлбар хийгээд байгаа. Яг ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
- Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбайр хийгээд байна лээ. “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна. Цэцийн тухай хуулин дээрээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахдаа анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ гээд тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл сая УИХ шийдэр гаргахдаа дээд шүүхийн ямар саналыг тусгав? Анх дээд шүүх гишүүдийнхээ бүрэлдэхүүнтэй хурлаар нэрийг нь дэвшүүлж
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.