Хуулийн хүрээнд хууль зөрчих арга

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 25

УИХ орчмоор уур амьсгалын өөрчлөлт ажиглагдах болов. Эрхэм түшээдийн чих зөөлрөөд л, дөрвөн жилийн өмнө хэнийг төлөөлж сонгогдсоноо ойр ойрхон дурсаад л, иргэдээ хайрлая, халамжилъя, тэтгэе гэсэн үгс амнаас нь урсаад л... Энэ бол сонгууль хаалга тогшиж буйн баталгаа.

Эдийн засаг хэцүүдлээ, иргэдийн амьдрал доройтлоо. Тиймээс ядарсан иргэддээ халамж, тэтгэмж өгье, ачааг нь хөнгөлье гэх агуулгатай хуулийн төслийг түрүүчээсээ өргөн барьж байна.

Шууд бэлэн мөнгө амлах, санал худалдаж авах нь хуулиар хориотой ч эрх мэдлээ ашиглаад хуулийн хүрээнд “санал худалдаж авах” боломжоо намууд ашиглаад эхэлчихсэн.

УИХ дахь МАН-ын бүлгээс Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд нийгмийн халамж үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Манай улсад 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40.500, аав 8000 байдаг аж.

Олон хүүхэдтэй, орлого багатай өрх толгойлсон ээж, аавуудад энэ мэдээ таатай дуулдана. Нөгөө талаар халамжийг туйлшруулах нь “Төр нь та нарыгаа тэжээнэ ээ, алгаа тосоод гэдсээ илээд хэвт” гэсэнтэй утга нэг дуулддаг. Мөн энэ төсөл нийгмийн хамгийн чухал нэгж болох гэр бүлийг салгах эрсдэл дагуулна гэх болгоомжлол бий болов.

БОДЛОГО БИШ, САНАЛ ЧУХАЛ

2015 онд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд шинээр 5000 орчим хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол нөгөө талд нь 2200 хос гэр бүлээ цуцлуулсан гэх судалгаа гарчээ. Энэ үнэхээр эмгэнэл. Гэр бүл болж, үр хүүхэд гаргах нь зүгээр л тоглоом болчихож. Хүнээ танилгүй суусан, үнэхээр таарч тохирохоо больсон гээд салсан шалтгаан олон байх.

Тэгвэл анхнаас нь гэр бүлийн боловсрол олгох, төлөвлөх, нийгмийн энэ чухал нэгжээ тогтвортой байлгах, улмаар хүн амаа өсгөх тууштай, уялдаатай бодлого манай улсад алга. Монголчууд өнгөрсөн онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, хөөр баяр болж байлаа. 30 орчим жилийн дараа хүн амаа нэг саяар нэмсэн учраас тэр.

Энэ хурдаар бол дөрвөн саяулаа болохын тулд дахин өдий хугацаанд хүлээх хэрэгтэй болох нь. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгож буй. Гэвч шинэ иргэд маань тогтвортой, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд төрж, өсөх эрхтэй гэдгийг хууль тогтоогчид бодолцсонгүй.

 

...Өнөөдөр УИХ-д овоо хэдэн суудал авч л байвал маргаашийн өр, эдийн засаг хүндрэх энэ тэр сонин биш. Энэ гажуудлаа засах гэж 2011 онд Сонгуулийн хуульд мөнгөн амлалт өгөхийг хориглосон заалт оруулсан. Гэвч нэгнээсээ илүүрхэж амлах, санал худалдаж авах оролдлого, намуудын уралдаан тасрахгүй нь...

 

Харин ч эсрэг алхам хийж байгаа юм. МАН-ынхан дээрх хуулийн төсөл боловсруулсан тухайгаа мэдэгдсэн даруйд цахим сүлжээгээр “Төр зүгээр мөнгө өгье гэж байхад эхнэрээсээ түр салаад хоёр талд өнөөх тэтгэмжийг нь авчихдаг хэрэг ээ” гэсэн наргиа сэтгэгдэл хөвөрч эхэлсэн. Зарим нь наргиж байж болох ч үүнийг “ажил хэрэг” болгох хүн цөөнгүй олдоно. Ийм туршлага бидэнд бий.

2006 онд Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх хуулийг УИХ баталсан. Үүний дагуу хүүхэд бүрт сард 3000, улиралд 25000, шинээр төрсөн хүүхдэд 100000, шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгдөг болсны ачаар 2006-2007 онд Монголд гэр бүл бологчдын тоо огцом нэмэгдэв.

Харамсалтай нь үүний ихэнх хувь нь төрөөс өгч буй мөнгийг хувааж авах өнгөцхөн сонирхолтой, хуурамч гэр бүл байсан юм. Үүнийг авахын тулд найз нар, хамаатны болон бүр огт танихгүй хүмүүс ч хоорондоо гэрлэсэн тохиолдол олон гарсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх