Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 28
Монгол ер нь “элдэв” хачиргүй хоол хүнс авч идэх боломж байна уу. Мэргэжлийн хяналт байсаар атал “жоомтой хоол”, “ялаатай шөл”, “хорхойтой кимчи”, “цустай 00-ийн цаастай гурил”, ”хэрэглэсэн хуруу ленттэй талх” зэргийг хэдий болтол бид “идэх” вэ?
Энэ талаар гарсан мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын газар нь тэр бүр шалгадаггүй. Харин тухайнн зөрчил гаргасан байгууллага нь эргээд хэвлэл мэдээллээр олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн мэдээллийн хэрэгслийг нэг бол буруутгах нөгөө бол тухайн хэрэглэгч буруу зөрөө харсан мэт ярих, эс бол хууль шүүхээр сүр далайлгах байдлаар асуудлыг намжаан хандаж ирсэн нь өнөөдөр энэ төрлийн зөрчил байх ёстой мэт энд тэндгүй түгээмэл болж хэвийн үзэгдэл мэт болсон бололтой.
Иргэд хөдөлмөрчид аятайхан газар ороод аяга хоол аваад идье гэхлээр захиалга нь ”элдэв шавьж”-ны хачиртай ирэх тохиолдол цөөнгүй гарах боллоо. Өчигдөр гэхэд Улаанбаатар хотдоо л дээгүүрт орох “Берлин бургер” сүлжээ хоолны газрын Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх салбарт хоол идсэн нэгэн үйлчлүүлэгчийн захиалсан Хачиртай баншнаас жоомны толгойн хэсгийн тасархай бие гарсан байна. Энэ талаар үйлчлүүлэгч тэдэнд мэдэгдэхэд ихэд сандарч, таны хоолны мөнгийг бид авахгүй гэсэнч тухайн үйлчлүүлэгч мөнгөө төлөөд гарчээ. Мөн өөрсдийн бурууг хүлээж удаа дараа уучлалт хүсжээ. Тэд энэ зунжингаа жоом устгах ажил хийсэн гэдгээ ч үүнд дурьджээ.
Харин өнөөдөр “Берлин бургер” -ийнхэн та бүхний үзэж байгаа дээрх зургийг жоомны биш байсан хэмээн гэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.