УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухай ноцтой баримтууд..

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 28 ・ 3
Өнөө цагийн Монголын тэргүүн баячуудын тоонд УИХ-ын гишүүн Чойжилсүрэн багтдаг.
Тэрбээр АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн их орлоготой гишүүнээр  тодорчээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр "аман хүзүүдэв". Тэрээр "Говь ресурс хилл", "Говьс гоё сайхан", "Хурд" групп, Рапид харш  зэрэг 15 компанийн хувьцаа эзэм¬шигч. Асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй энэ эр УИХ-ын гишүүний ажил гэхээсээ илүүтэйгээр барилгын компанийнхаа ажилд л анхаардаг. Бас түүнийг хууль санаачилж батлахаар бус харин хууль бусаар олж авсан газруудаа хамгаалахын тулд УИХ-д сууж байгаа хэмээн олон хүн ярьж байна. Тэдний энэ яриа ор хоосон зүйл биш бололтой. Эрхэм гишүүний “Хурд” группын хэрэгжүүлж байгаа барилгын төслүүд дандаа л будлиантай газар дээр сүндэрлэн босож байх юм.
Баримт 1
Япончуудыг сүрдүүлж авсан газар
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороололд газрын маргааны асуудал дэгдээд байна. Асуудал дэгдэж буй эл газар 2005 онд “Суруга Монгол” компанийн мэдэлд байсан юм. Анх 2004-2008 онд Нийс¬лэлийн удирд¬лагууд “Суруга Монгол” гэх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид цэвэр усны нөөцтэй Зайсан¬гийн онгон дагшин газрыг ихээхэн хэмжээний мөнгөөр өгсөн байдаг. Тэнд Монголд байхгүй, орчин сайтай С1, С2, С3 хорооллууд бариг¬даж байсан юм. Үүний дараа “Суруга Монгол” компани гоёмсог хийцтэй “Гарден” гэх рестораныг барьж өөрсдийн оффис болгон ашиглаж байсан. Улмаар дээрх ресторан ашиглалтад орсны дараахан Япон захирлыг нь хар тамхи¬ны хилс хэрэгт гүтгэсэн ч “Хар тамхи хэрэг¬лээгүй” хэмээн суллаж бай¬сан юм. Япон захир¬лыг суллагдсаны дараа тун удалгүй “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар уг барилгыг худалдан авч байсныг олон хүн гэрчилдэг. Ингээд улстөр бизнесийн бүлэглэлийн дарамт шахал¬тад орсон Япон захирал аргагүй эрхэнд уг барилгаа худалдаж ялгүй мултарсныг олон хүн гэрчилнэ гэдгийг оршин суугчид ч нотлоод байгаа юм. Гэвч өнөөдөр энэ газар “Хурд” компанийн эзэмшил болон хувирчээ. Тус компани 15-22 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхлүүлж, оршин суугчид нь хичнээн  эсэргүүцсэн ч дийлэхгүй аргаа барцгааж байна.
Баримт 2
Тохижилт нэрээр зочид буудал барьжэ
э
Б.Чойжилсүрэнгийн Хурд” компани хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг  мөн л дээрэмдэж аваад байна. Тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа саяхан энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ. Тэрбээр “Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд  манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэжээ.. Тэр бүү хэл “Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгаа аж. Тэд тийнхүү  “тохижилт” нэрийн дор Хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин 5 940 400 төгрөгийн үнэтэй хашаа, хайсыг нь нурааж хаяжээ. Эндээс харахад “Хурд” компани нь дэндүү дураараа аашилсан байна. Зүй нь гаднах талбайгаа Хүүхдийн урлан бүтээх төв л мэдэх учиртай. Хотын захиргаа үнэхээр гадна орчныг нь хувийн компанийн хүч хөрөнгөөр тохижуулах байсан бол заавал Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнтэй урьдчилан ярилцаж шийдэх байв. Гэвч тэгсэнгүй. Шууд л “Хурд”-ынхантай  далдуур тохироо хийчихсэн байж.
Баримт 3
Нийтийн эзэмшил газарт барьсан хороолол

Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух дулааны шугам, хар замын хажууд булан булангаа дэрлэн боссон том хороолол бий. Энэ бол өнөөх л эрхэм гишүүн Чойжилсүрэнгийн “Рапид харш” гэдэг сүржин нэртэй хороолол. Хууль номоороо бол дулааны шугам хоолойн район бүхий газар нь нийтийн эзэмшилд хамаарах учиртай.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: