
Б.ЗАЯА
Цагдаа нар өнгөрсөн сарын сүүлчээр хууль бусаар мөрийтэй тоглуулж байсан хэд, хэдэн газрыг илрүүлэв. Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт орон сууцны хонгил, үйлчилгээний төв, зочид буудлын дээд, доод давхруудад хүмүүс цуглуулан мөрийтэй тоглуулж байсан бараг 10 орчим тохиолдол нэг дор бүртгэгджээ. Ялангуяа автомат тоглоомын газруудад энэ хууль бус үйлдэл газар авсан нь цагдаагийн рапортоос илэрхий харагдав. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн дүүрэг бүрт шалгаж эхэлсэн албаны мэдээ байна. Тэд голдуу хувиараа жижиг бизнес эрхэлдэг, эсвэл эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд. Гэвч эдгээр хүмүүс бол “жараахайнууд”.
Жинхэнэ “акулууд” цуглардаг “клуб” бол тусдаа. Том зочид буудал, амралтын газар, бүр хилийн чанадад жинхэнэ казинод тоглогчид манайд бий. Тэднийг эрх мэдэлтэй ба рекетчингүүд гэж хоёр л хуваана. Эрх мэдэлтэй, баян чинээлэг, төрийн өндөр алба хашигч эсвэл нөгөө талд рекетчин, хүнд гаруудын зугаа гаргах тоглоом нь казино гэдгийг өнөөдөр бүгд мэддэг. Түүнээс биш сарынхаа цалингаар амьдарч байгаа төрийн албан хаагч, дундаж орлоготой нэгэн мөрийтэй тоглоод явна гэвэл үлгэр.
Ямартаа ч казино, монголчилбол мөрийтэй тоглоом гэгч нь Монгол Улсын хуулиар хориотой. Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлээр мөрийтэй тоглосон, мөрийтэй тоглохыг зохион байгуулсан этгээдийг ялладаг заалттай. Тиймээс цагдаа нар автомат тоглоомчдоос эхлээд том гарын тоглогчдыг газар дээр нь илрүүлж байсан дуулиант баривчилгаа олон бий. Үүнийг батлах хэдэн жишээг эхлээд дурдъя.
-“Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хэсэг нөхөд үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг. Гэвч энэ эрхмүүдийг ямар хүмүүс байсан талаар хууль хяналтынхан ихээхэн нууцалж байсан билээ. Харин тухайн үед хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эхнэрийн мэдлийн тус зочид буудалд “Макс” группын Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, гишүүн асан Д.Загджав нарын хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл гарч байгаад намжсан.
Эх сурвалж: medee.mn
-Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Түүний нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг.
Эх сурвалж: Bataar.mn
-Сүхбаатар дүүргийн I хороо “DHL” компанийн байранд хэсэг этгээдүүд покер тоглож байгаад баригдсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү 32 настай Б.Бадрах, 28 настай Б.Бүрнээ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа “Мунзуй” хочит 41 настай Г.Нямдорж нар байжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.