Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 13
・ 30

БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр амралтын өдрүүдээр хамгийн их шуугиан дэгдээсэн сэдэв бол МҮҮН шашинтнуудын талаар мэдээлэл байсан юм.
Тэрбээр "Би өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Би хийсэн ажлаа бүгдийг нь өчигдөр жагсааж үзсэн. Ажлаа өгчихөөд хууль, шүүх цагдаа, Хүний эрхийн байгууллагад хандана. Олон улсын хүний эрхийн байгууллагад хүртэл энэ асуудлаар хандах болно. Эрүүгийн цагдаагийн газарт хэвлэл мэдээллийн байгууллага, доромжилсон пост бичигсэдийг өгнө. С1 телевизээр гараасай гэж бодож байсан. Тэгэхгүй бол хүмүүс хайж эрж үзнэ шүү дээ" гэв.
"Миний амьд явах эрх, хүүхдүүдийг минь тайван амьдрах эрхийг өгөөч ээ. Би гурван хүүхэдтэй эх хүн. Эх хүний хувьд энэ хэлмэгдүүлэлтээ зогсоогооч гэж хүсч байна" гэлээ.
Түүнчлэн "Намайг заавал Мүүний шашинт байх ёстой гэсэн тулган шаардалт хийж байна. Төрийн бус байгууллагад бол байсан. Үзэл бодолтой сургааль номлолыг бол судалж байсан. ТББ-ын үйл ажиллагааг удирдаж байсан гэдгээ хэлж байсан. Монгол Улсын боловсролын систем өөрөө нэг хүн, газрын дарга, шашны нөлөөгөөр өөрчлөгдөхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэсэн атлаа зохион байгуулалттай удаа дараа гүтгэн доромжилж байгаа учир албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа багш нарын зүтгэл, монгол хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хийж байгаа боловсролын чанарын шинэчлэлийг харлуулах гэсэн хүмүүсийн үйлдэл. Энэ үйлдлээ өнөөдрөөс эхлээд зогсоогооч гэж хүсч байна. Яагаад гэхээр энэ харлуулах үйлдлээрээ ирээдүйнхээ төлөө аюултай зүйл хийж байна.
Боловсролын салбарын эрдэмтэн багш нар, судлаачид, 21 аймаг, есөн дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, 768 сургуулийн захирал, ажилтнууд, 1000 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч нарт хандаж уриалмаар байна. Энэ хүмүүсийн яриад байгаа сошиалаар яваад байгаа зүйлийг сургалтандаа хэрэглэж байгаа юу гэдгийг албан ёсоор мэдээллээч гэж уриалж байна. Сурах бичигт байхгүй зүйлийг байгаа мэтээр тарааж байна.
Надтай холбоотой олон пост, видео хийж сошиалд тавьж байна. Байшингийн орой дээрээс үсрэх гэж байгаа хүний дүрх төрхийг надаар хийж МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Энхбаяр гэдэг хүн постолж байна. Тэр хүн үр хүүхэдгүй юм уу, залуучуудыг уриалж байгаа юм уу. Томчууд ямар аймшигтай болчихсон юм бэ. Эцэг эхчүүдэд хандаад фэйсбүүкээс хүүхдээ хол байлгаач гэж хүсмээр байна. Энэ эвлүүлэг хийсэн, буруу зөрүүгээр сурах бичигт байхгүй зүйлийг байгаа мэтээр хийсэн хүн бүрийг Эрүүгийн цагдаагийн газарт албан ёсоор өгнө.
Цэрэндолгор гэж эмэгтэй 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр намайг хууль цагдаагийн байгууллагад өглөө гэж олон нийтэд мэдэгдснээр гүтгэж гаргаж ирсэн. Намайг гүтгэсэн бүх зүйлд нь буруутгаж Цэрэндолгорыг шүүхэд өгч байгаа. Үнэн мөнийг шүүх гаргаж өгөх ёстой. Боловсролын салбарт шашны нөлөө ороод бусниулсан зүйл байхгүй. Надад өнгөрсөн хугацаанд нэг ч хууль хяналтын байгууллагаас албан бичиг ирээгүй, шалгаагүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.