Зүсээ хувиргасан “казинонууд”-ын толгойг илж, зөвшөөрөл олгосоор байх уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 15 ・ 1

 

Монгол Улсад казино байгуулах талаар нэг хэсэг яригдаж, гишүүд хууль хүртэл санаачлаад байсан ч олны дэмжлэгийг авалгүй тэгэсхийгээд намжсан. Гэтэл өдгөө зүсээ хувиргасан казинонууд нийслэлд үйл ажиллагаагаа явуулсаар байна.  

 

Сүүлийн жилүүдэд цахим тоглоомын газар нэрээр олонд танигдсан мөрийтэй тоглоомын газрууд ихээр нээгдэж иргэд их хэмжээний мөнгө алдаж байна гэсэн гомдлууд тасрахаа байсан. Цагдаагийн байгууллагаас ч эдгээр тоглоомын газруудыг шалгаж байна, үйл ажиллагааг нь зогсоолоо гэсэн мэдээллүүдийг өгдөг. Гэвч өнөөх тоглоомын газрууд хэсэг хугацааны дараа дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулаад эхэлдэг нь нууц биш.

 

Хууль дүрмийг уландаа гишгэж, мэргэжлийн байгууллагыг үл тоомсорлон буй тэдгээр газруудын ард ямар нэгэн эрх ашиг, эрхтэн дархтан байна гэх хардлага ч олны дунд байдаг. Тэгвэл тоглоомуудын газрын зөвшөөрлийг Нийслэлийн Соёл урлагийн газраас өгдөг байна.

 

Нийслэлийн Соёл урлагийн газар 21 тоглоомын газарт зөвшөөрөл өгчээ

 

Өнгөрсөн онд нийслэлийн Соёл урлагийн газраас тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 21 газарт зөвшөөрөл өгчээ. Тодруулбал, 2015 онд нийслэлийн Соёл урлагийн газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл, Урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5  “Биллъярд, цагираг шидэх, хийн буудлага, лото тоглоом...” гэсэн заалтыг үндэслэн дээрх төрлийн үйл ажиллагаа явуулдаг 21 газарт зөвшөөрөл өгсөн байх юм.

 

Харин цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Соёл урлагийн газрын даргад хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч байгаа талаар нь мэдэгдэл хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй байна. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журмын Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх талаар санал хүргүүлж байжээ.

 

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэрэгтэй тэмцэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 2007 оны 09 сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгож 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3  “Цэнгээнт үйлчилгээний /автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон миний гольф/ газар гэсэн заалтыг нэмж оруулан баталжээ. Энэ нь уг хууль бус үйлдэлтэй тэмцэхэд улам хүндрэл учруулж байна гэдгийг цагдаагийн ажилтнууд хэлж, учирладаг. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагаатай тэмцэж,хуулийн цоорхойг арилгах талаар Хууль зүйн сайдад хүртэл танилцуулга хүргүүлээд байгаа аж.

 

Одоогоор нийслэлд тоглоомын 21 газар үйл ажиллагааг явуулж байгаагаас Баянгол дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 3 газар дээрх төрлийн бизнес эрхэлдэг юм байна.

 

 

Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнгөрсөн онд арга хэмжээ зохион байгуулж 19 газрын үйл ажиллагааг шалгажээ. Улмаар 6 газрын үйл ажиллагаа бүрэн зогсоож, 12 газарт албан мэдэгдэл өгсөн байна. Харин 2016 онд гарсаар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 9 газрын үйл ажиллагааг зогсоож дээрх газруудад Монгол Улсын эрүүгийн хуулийн 243 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох газарт шилжүүлсэн

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 16/

    Êàçèíîã Àëáàí ¸ñîîð íýýãýýä òàâàðààð óëñ õýäýí òºãðºã îëîîä áàéæ ÷àäàõã¿é ë þì äàà

    Хариулах