Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 29
・ 3
Нийслэлийн 375 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд "Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа болсон юм. Хямдрал 10-50 хувь гэсэн учраас иргэд хямдралтай худалдааг ихээр зорьж очсон. Талбай дээр болсон хямдарсан худалдааны асаруудаас хоёр асар бусдыгаа бодвол хамгийн их хөл хөдөлгөөнтэй байлаа. Тухайлбал, манхны асар тэнд ясгүй үхрийн мах 1 кг 5500 төгрөгөөр худалдаж байсан учраас манхны асарт дугаарлан зогссон нь содон харагдсан.
Мөн "НВЦ" компанийн барьсан “Баян” асар хүн гэж их байлаа. Ихэнхи хүмүүс нь өндгийг 1 ширхэг нь 180 төгрөг гэдгийг сонсоод сет сетээр нь авч байгаатай таарсан. Гэвч тус компани нь мөн чанартаа хямдрал зарлаагүй байжээ. Тодруулбал, тус компанийн өндөг 180 төгрөгөөр худалдаанд гардаг аж. Харин дэлгүүрийн лангуун дээр очихоороо хэрэглэгч бид нарт 300-400 төгрөгийн үнэтэй ирдэг юм байна.
Их хотын хямдрал нэрийн дор НВЦ компани иргэдийг мэхэлсэн бололтой. Нэгэн иргэн тус компаний утас руу холбогдоход “Угаасаа жижиг өндөг 180 байдаг шүү дээ. Уучлаарай” гэжээ.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.