Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 16 ・ 12

 

Энэ Мүүний шашин чинь Монголд маш эртнээс нэвтэрсэн ба Мүүн манайд орж ирэхэд монголын улс төрчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мүний шашны шагнал хүртэж, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр Солонгост очин авч байсан билээ.

 

Энэ явдал нэлээд эрт 2007 онд болсон юм. Энэ талаар би “Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал” (2007.02.11.) өгүүлэл бичиж байсан.

 

Тэр үед намайг хэн ч тоогоогүйгээр үл барам энэ бичвэр намайг ажлаас халж, шүүхээр оруулах нэг гол нөхцөл болсон юм. Одоо ч гэсэн Мүнтэй тэмцэх бол тийм ч амар ажил биш гэж би баттай хэлнэ. Учир нь Монголын голлох улс төрчид Мүнтэй хамгийн нягт холбоотой байдаг юм. Ингээд олон жилийн өмнө бичсэн миний өгүүлэл…

 

Таван сарын өмнө би манай Ерөнхийлөгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлүүлэг “ӨС” сонинд бичиж нийтлүүлсэн билээ. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, үндэстнийхээ нэр төрийг бодож үүнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шүүмжлэхийн дон шүглэсэндээ бичээгүй юм л даа. Миний сэрэмжлүүлэг хаданд хашгирсан цуурай болоод өнгөрсөн. Тухайн үедээ миний олж авсан мэдээлэл хөдөлшгүй үнэн байжээ.

 

Нийтлэл гарсны дараахан тэр “шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хүн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр өөрөө очиж авах, түүнийгээ тэнгэрт хадтал сурталчлах төлөвлөгөөтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та өөрөө очиж авч болохгүй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.

Төрийн тэргүүнд өгч буй шагналыг төрийн төлөөлөл гардан авдаг баймаар. Гэр бүлд нь өгч байгаа бол авгай нь гардан авахад болохгүй юу байхав.

 

Хэнийг төлөөлж, ямар статустай хүн уг шагналыг авав гэдэг сонин бөгөөд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгүүртэй явдал болжээ. Солонгосын талд үнэхээр ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол төрийн нэр төрийг гутаахгүй байх байсан. Манай Үндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерөнхийлөгчийг орлоно, төлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрыг Ерөнхйлөгчийн эхнэр бүрэн эрхтэй төлөөлнө гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагүй нь тодорхой.

 

Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр “шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир өгдөг юм бол ? “Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сөүлээс нэлээд зайтай жижигхэн сүмд “шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хүмүүсийн нэг нь тэр ёслолыг сүрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж үхмээр юм билээ, хэдхэн өвгөд хөгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгүй хөгийн юм болсон. Ерөнхийлөгч өөрөө очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.

 

“Шагнал” олгох болсон гол үндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд Н.Энхбаярын оруулсан үлэмжийн их хувь нэмрийг үнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхүү үг үсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлүүлсэн үү ? Үлэмж хувь нэмэр оруулсан уу ? Үгүй ээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Бурхныг бүтээх тухай зарлигийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд гаргаж, сүсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагүй хөөцөлдсөн хүмүүс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсүрэн гуай, “Соёлын сан” –гийн тэргүүн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нөхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгүй. Бурхан бүтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасүрэн гуай байгуулсан.

 

Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хүн ажиллаж гол ачааг нь үүрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар. Н.Энхбаяр комиссийн нөгөө хоёр даргаас илүү ажил хийгээгүй гэдгийг увайгүй бялдуучдаас бусад нь бүгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргүүлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага өгөхдөө “Аравхан жилийн өмнөх, зургаа долоон жилийн өмнөх зүйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Үүгээ болих хэрэгтэй” гэж голч үнэнээр хэлсэн байдаг.

 

Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дүрсэн тухай учир мэдэх хүмүүсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба түүнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг үзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны өмнө өмнө гавъяатай хүн мөн үү ? Яах аргагүй мөн. Х.Гаадан хамба “гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад өгөөгүй гэж шавь нар нь ил ярьдаг юм.

 

Н.Энхбаяр шүтээнийг бүтээхэд ийм л үүрэгтэй оролцсоныхоо төлөө Солонгосын шашны байгууллагаас шагнал хүртэж, эхнэр нь гардаж авчээ.

Хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Ямар үйлдэлтэй, ямар хүнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.

 

Н.Энхбаяр “шагнал”–ыг авахаар үхэн хатан хөөцөлдөж нэр нүүрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мөнгө дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мөнгөнд хязгааргүй хайртай. Мөнгөний төлөө тэр өрөөсөн нүдээ ухаж, өрөөсөн бөөрөө сугалаад өгчихөж мэдэх хүн гэдгийг сүүлийн он жилүүдэд түүнийг мэдэх хүмүүс хэтэрхий сайн таньсан гэж би “шагнал” авахаас бүр өмнө сонинд бичиж байсан. “Шагнал” нэрээр Ерөнхийлөгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлүүлсэн. Би үүнийг улс орноо, монгол төрөө бодож үүнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлүүлсэн юм.

 

Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөн энэ их мөнгө дагалдах “шагнал”-ыг ичих нүүргүй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ…

 

Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж би үзэж байна.

Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая төгрөг. Эд нар ядаж 60 сая төгрөгийн татвар төлсөн үү ? Төлөөгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар төлөх ёс зүйтэй хүмүүс биш. Гэнэт төрөл арилжин цоо шинэ хүн болоод татвараа төлчихсөн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар төлөөгүй бол Н.Энхбаяр татварын хууль зөрчсөн хариуцлагаа Н.Энхбаяр хүлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үү ? Үүнийг шалгах ёстой. Мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ тэр хариуцлага хүлээх учиртай.

 

Шагнал дагалдсан мөнгийг соёлтой, ёс зүйтэй хүмүүс буяны үйлсэд, хүүхдүүдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мөнгөнөөсөө өнчин ядуус, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивласан гэж би л лав сонсоогүй. Өгсөн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгүй, таг чиг.

 

Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хүлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хүсч байсан билээ.

 

Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чөтгөр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгүй үзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгүй бэртэгчингүүд юм. Тэгсэн мөртлөө бурхны шашин, буян нүгэл, үйлийн үр гэж донгосохыг нь яана.

 

Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нөгөө баруун солгойгүй цацаж байгаа одон медаль уу, өөр зүйл үү?

Хан –Уул дүүргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний төлөө Н.Энхбаяр хамба ламыг нь “Найрамдал” медалиар шагнаж, ичих ч үгүй телевизээр гарч байлаа.

 

Сүм хийдээс өгч буй шагналын мөнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменүүд мөнгөө салхинд зүгээр нэг хийсгэчихдэг тэнэгүүд биш. Магадгүй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани “шагнал”-ын мөнгийг ивээн тэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэд мөнгөний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна. Энэ бол бараг гарцаагүй.

 

Энэхүү “шагнал” гэгчийн дээгүүр элээ шиг эргэлдэж, үүнийг би хөөцөлдөж олгуулж байгаа юм шүү гэж итгүүлэхийг оролдож буй нэг хүн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пүрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илүү олсон. Түүнийг төрд болон бусад газар төлөөлдөг болсон лам. Н.Энхбаярын зөвлөх, Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол өгсөн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.

 

Г.Пүрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хөх ордонд Солонгосын ерөнхийлөгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сүржигнэсэн дуулдана. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ч уйгагүй хөөцөлдсөн боловч энэ уулзалт болсонгүй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол төрийн ажил нэг иймэрхүү хөгийн зүйл болжээ.

 

Энэ “шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ үүнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал өгсөн сүмийн удирдах зөвлөлийн нэг гишүүн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.

 

Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн өмнөөс шүүхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…

 

Судлаач Д.Ганхуяг

2007 оны 2 дугаар сарын 11.

 

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блогganaa.mn- ээс уншина уу?



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 17/

    Муу амьд явахаар сайн үх гэж монголчуудын хэлдэг яасан үнэн үг вэ?бас сүүлийн үед хогын ургамал үхэдгүй-хонин шарилжинд ган тохиодгүй гэдэг ч үнэн л юм байнадаа

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Ganhuyg ah vnen vg helsen bayrlalaa ter ger bvl haraal hvrdseg l baimaar yum yasan muuhai uylsuud be hvv ni hvrtel Mongol bankind ajllaad l talbain urd taliin selmen baishin tvreesendee hahaad l. nvden vzegdeh talaasaa mundag ybnaa eNHBAyr TSolmon NAR HARIN TSAAGUURAA NIRGVVLNE DEE TENGER NEG ODOR V

    Хариулах
  • zok / 2016 03 сар 17/

    мүүн монголд удаан наслах шашин биш.яагаад гэхээр монголчууд шашинг туйлширч шүтдэггүй ор нэр төдий ёс болгож шүтдэг.тэгээд малчид тэдний үр хүүхэд хэзээ ч гадны шашинг шүтэхгүй. Зүгээр хот газрын ядуучууд түүн дээр цагаан захтангууд мүүний шашин гээчийн мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс л байгаа бай

    Хариулах
  • zok / 2016 03 сар 17/

    мүүн монголд удаан наслах шашин биш.яагаад гэхээр монголчууд шашинг туйлширч шүтдэггүй ор нэр төдий ёс болгож шүтдэг.тэгээд малчид тэдний үр хүүхэд хэзээ ч гадны шашинг шүтэхгүй. Зүгээр хот газрын ядуучууд түүн дээр цагаан захтангууд мүүний шашин гээчийн мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс л байгаа бай

    Хариулах
  • zok / 2016 03 сар 17/

    мүүн монголд удаан наслах шашин биш.яагаад гэхээр монголчууд шашинг туйлширч шүтдэггүй ор нэр төдий ёс болгож шүтдэг.тэгээд малчид тэдний үр хүүхэд хэзээ ч гадны шашинг шүтэхгүй. Зүгээр хот газрын ядуучууд түүн дээр цагаан захтангууд мүүний шашин гээчийн мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс л байгаа бай

    Хариулах
  • zok / 2016 03 сар 17/

    мүүн монголд удаан наслах шашин биш.яагаад гэхээр монголчууд шашинг туйлширч шүтдэггүй ор нэр төдий ёс болгож шүтдэг.тэгээд малчид тэдний үр хүүхэд хэзээ ч гадны шашинг шүтэхгүй. Зүгээр хот газрын ядуучууд түүн дээр цагаан захтангууд мүүний шашин гээчийн мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс л байгаа бай

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Enhbayariig orhiochee.yamar usurhuu zowlontoi humuus we bur yadarchihla

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Ta zorigtoi hun baina, humuus odoo ih yum delgeh baihaa.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Энхбаяр, Элбэдорж хоёрт ялгаа алга хоюул нөгөө Нямдоржтойгоо хамт мүүнчингүүд юм байна шүүдээ, баярлалаа Ганхуягаа

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Энэ хоёрын өмнөөс ичиж үхэх нь ээ

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 16/

    мүүн монголд удаан наслах шашин биш.яагаад гэхээр монголчууд шашинг туйлширч шүтдэггүй ор нэр төдий ёс болгож шүтдэг.тэгээд малчид тэдний үр хүүхэд хэзээ ч гадны шашинг шүтэхгүй. Зүгээр хот газрын ядуучууд түүн дээр цагаан захтангууд мүүний шашин гээчийн мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс л байгаа бай

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 16/

    мүүн монголд удаан анслсах шашин биш.яагаад гэхээрмонголчууд шашинг туйлширч шүтдэггүй .ор нэр төдий ёс болгож шүтдэг.Тэгээд ч малчид тэдний үр хүүхэд хэзээ ч гадны шашинг шүтэхгүй.Зүгээр хот газрын ядуучууд дээр нь байх цагаан захтангууд мүүний шашин гээчийн мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс л байга

    Хариулах