Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 17
・ 3
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.
Тэгвэл өнөөдөр “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ. Саатуулагдсан нэр бүхий хүмүүсийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээр шийдэхээр тов зарласан.
Одоогоор УИХ-ын гишүүн Х.Баттулга шүүх хуралдаанд оролцохоор ирсэн бөгөөд өмнө нь Ш.Эрдэнэтуяагийн гэрт хоёр удаа нэгжлэг хийсэн гэх тодруулгыг түүний нөхөр өгсөн байна. Шүүх хурлыг хэвлэлийнхэнд хаалттай явуулахаар болсон аж.
Г.Итгэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.