H.Багабанди улс төрд эргэн ирнэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 17 ・ 6
Bagabandi
УИХ-ын 2016 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж буй билээ. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намуудаас хэн хэн УИХ-ын сонгуульд нэр дэвших вэ? гэдэг асуултын хариу тодорхой болж эхэлж байна. Тэр дундаа олны анхаарлыг хамгийн их татаж буй зүйл бол намуудын нэрсийн жагсаалтаар  хэн хэн нэр дэвших вэ гэдэг асуудал. Учир нь голлох намуудын нэрсийн жагсаалтын эхний 5-д бичигдэнэ гэвэл шууд УИХ-ын гишүүн болно л гэсэн үг.
 
АН-ын хувьд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг жагсаалтынхаа №1-д жагсах бөгөөд  хариуд нь тэрээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр хөдөө орон нутагт голчлон ажиллаж, бүтээн байгуулалтын ажлынхаа тухай ухуулан таниулах хэлбэрээр намдаа үүрэг гүйцэтгэх аж. Түүний араас АН-ын ЕНБДарга Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Г.Батхүү, С.Одонтуяа нар нэрсийн жагсаалтанд бичигдэнэ. Харин  АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын хувьд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөж буй юм байна.
 
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ч мөн л намынхаа нэрсийн жагсаалтанд оролгүй Төв аймагт өрсөлдөнө. Харин намын жагсаалтыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүлж магадгүй тухай яригдаж эхэлсэн байна. 2005 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссанаасаа хойш “Титэм үг” л бичих хэлбэрээр нийгмийн оролцоогоо хязгаарлаж байсан Н.Багабанди улс төрд эргэж ирэхээр нэгэнт шийдсэн гэх тул энэ хувилбар хамгийн магадлалтай аж. Харин түүний араас  УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх,  УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Оюунхорол, Нийгмийн Ардчилал-Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар бичигдэх магадлал хамгийн өндөртэй байгаа.
Харин МАХН-ын жагсаалтыг  УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Энхбаярын туслах, МАХН-ын НБДарга  Б.Тулга,  Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Дарга Ц.Шаравдорж нар, ХҮН-ын жагсаалтыг  “Алтан Дорнод Монгол” компаний ТУЗ-ын дарга Т.Ганболд,  ХҮН-ын дэд дарга С.Боргил нар тэргүүлэх бололтой.
 
Э.Мягмар 
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зөв / 2016 03 сар 18/

    Зөв. Гэхдээ байна ш дээ Багабанди аа, чи 7 үеийн намтараа дэлгэнэ шүү дээ. Бас хөрөнгө орлогоо ил болгоно. Бусдаар бол чи хэрэгт холбогдож байгаагүй, эхнэр хүүхдээ хаяж яваагүй учраас чи тэнцэнэ ээ хө.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 18/

    Энэ өвгөн ороод хор л найруулна даа. Эвгүй хүн байгаа юм. "Титэм үг" гээл бичээд байгаа зүйл нь өөрийнхөө хийсэн луйврын хэргийг халхлах л гэж бичиж байгаа эд. Тийм юмыг бичээд байя гэвэл Түдэв гуайгаас эхлээд л хэн ч бичнэ ш дээ. Захын малчин өвгөн ч түүнийг хүүхэддээ хэлж өгөөд бичүүлэхэд харин ч

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    buun gai

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    7 хауст МАН ын баяр эх орноо 70 сая долларын өрөнд оруулж, Оюу толгойн гэрээг монголд ашиггүй өөртөө ашигтайгаар хийлгэсэн хүн. Хятадын гэх сая доллар мартагч АН ын баярцогт ч ялгаагүй төр бараадсан луйварчдын нэг. ТӨРөө энэ сонгуулаар цэвэрлэж авах хэрэгтэй. Олон жил төрд залсан АН, МАН д найдах зү

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Яах юу байхав хохь нь

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Намын дарга жагсаалтын нэгдүгээрт заавал бичигдэх ёстой баймаар юм. Хэрэв намын дарга тойргоос сонгогдож чадахгүй парламентын гадна үлдвэл яах вэ?

    Хариулах