Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 17
・ 7
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өргөн барьсан “Аюулгүй хот” тогтоолын төслөө тодорхой шалтгаангүйгээр буцаан татсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн ИТХ-аар тус төслийг хэлэлцэх байсан боловч ийнхүү хойшлуулав. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Э.Бат-Үүл дарга нийслэл хотын иргэдийг 11.1 тэрбум төгрөгөөр торгож, түүгээрээ Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэхээр уг төсөлд онцлон тусгасан байна. Тодруулбал, Хятадын “Хуавей техноложис” компани 5.5 сая ам.доллларын өртөг бүхий 60 камерыг хотын төвийн томоохон 10 уулзварт суурилуулж, үүний санхүүжилт болох 5.5 сая ам.долларыг жолооч нарын халааснаас гаргуулж, төлж барагдуулахаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн удирдлагын төв, үүлэн видео хяналт, холбоо харилцааны өндөр хурдны нууцлалтай сүлжээг бий болгон зөрчил гаргаж буй тээврийн хэрэгслийг илүү оновчтой илрүүлснээр нийслэлийн төсөвт төвлөрдөг хүү, торгуулийн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Ийм тооцоолол гаргаж, төсөл санаачилсан хотын эрхэм дарга түүнийгээ хойшлуулахад хүрсэн нь хэд хэдэн шалтгаантай.
Нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэлгүй.
Хоёрдугаарт, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн буюу ямар нэгэн байдлаар тендер зарлаагүй. Тодруулбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “...санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд...” гэдэг заалтыг ноцтой зөрчсөн гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.
Гуравдугаарт, санхүүжилтийг бүтэн нэг нугалсан. Өөрөөр төслийн хүрээнд дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэхэд ойролцоогоор гурав орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн хүн хийжээ. Энэ гурван үндэслэлийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргаж тавин, тууштай эсэргүүцсэний үр дүнд нийслэлийн Засаг дарга өргөн барьсан төслөө буцаан татсан билээ.
Тодруулбал, хотын дарга өөрийгөө хууль зөрчиж “Аюулгүй хот” тогтоолын төслийг оруулж ирсэн гэдгээ ухамсарласан бололтой. Хэрэв дээрх гурван нотолгоо ямар ч үндэслэлгүй байсан бол хотын дарга өргөн барьсан тогтоолын төлсөө буцааж татахгүй нь мэдээж. Товчхондоо, үнэнийг нь нотолж ил гаргасан нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн болон олны хэл амнаас түр хугацаанд зугтсан хэрэг. Гэхдээ тус төслийг бүр мөсөн хүчингүй болгоогүй нь хэлэлцэх эгзэгтэй мөчийг хүлээж байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн анхаарал сарних үеэр буюу ямар нэгэн баяр ёслолыг далимдуулан уг төслийг хэлэлцэн баталж магадгүй гэсэн хардлага олны дунд бий. Хотын даргын энэ үйлдэл нөгөө талаараа нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг хүүхдийн тоглоом шиг болгосон гэдгийг харуулж байна.
Тодруулбал, өөрөө хууль бус төсөл өргөн барьж, энэ сарын 10-нд ээлжит бусаар нийслэлийн ИТХ-ыг зарласан. Шийдвэрийнх нь дагуу хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг базааж, багагүй хэмжээний зардал гаргачихаад байхад чуулганаа тарааж буй үйлдэл нь нийслэлийн ИТХ хүүхдийн тоглоом шиг болсныг нотолж буй юм. Үнэн хэрэгтээ зарласан чуулганаа тодорхой шалтгаангүйгээр хойшлуулж байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг ашиггүй зүйлд хий дэмий урсгаж буйгаа Э.Бат-Үүл дарга анзаарахыг хүсэхгүй байгаа бололтой. Нийслэлийн ИТХ дэгээрээ сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралддаг байна. Гэтэл он гарснаас хойш буюу өнгөрсөн нэг, хоёрдугаар сард чуулган болоогүй гэнэ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ийм л дүр зургаар, хотын ажлыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн зохион байгуулж явна. Үндсэндээ, Улаанбаатар хотын иргэдийн амьдралын өнгө төрх ямар байх нь хотын захирагчаас нэлээд их хамааралтай. Учир нь, нийслэлд амьдарч буй сая гаруй хүнийг удирдаж, олон улсад төлөөлөн, тэдний өмнөөс шийдвэр гаргаж яваа эрхэм дарга хийж буй үйлдэл, хэлсэн үгэндээ хариуцлагатай хандах учиртай. Гэтэл хотын дарга нар 2016 оны төсөвт иргэдээ торгож 23 тэрбум төгрөгийн орлого, хотын албан татвараас 10 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг олохоор шийдвэрлэсэн. Харин энэ удаад нийслэлийн автозамаар зорчиж буй жолооч нараас 88 төрлийн зөрчил шинээр илрүүлж, хоногийн хоолоо арай ядан залгуулж яваа иргэдийнхээ халааснаас 11.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.