Ерөнхийлөгчийн ХООЛОЙ СӨӨВ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 20 ・ 7

Ядаж албан тушаалын хуваарилалт, нам доторх эрх мэдлийн хуваарилалтаараа хэдэн талд гараад суучихсан АН-ын фракцуудад харьяалалтай гишүүд Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд төдийлөн ач холбогдол өгөхгүй, эсрэг талд суугаа МАН-ынхан ч Төрийн тэргүүнтэй тийм ч амар гар барьчихгүй.

Түүнд бяртай явсан үе бий. Авлигын эсрэг тэмцэх асар том зорилгыг гол тугаа болгож, түүнийхээ төлөө тууштай явах акц  өрнүүлж ирсэн нь түүнд эориулж алга таших шалтгаан болдог байв. Үр дүнд нь тэр Монгол хэмээх айлын Төрийн тэргүүгээр хоёр дахиа сонгогдон ажиллаж байна. Гэвч цагийн зүү эргэхтэй зэрэгцэн өдрөөс өдөрт дуусгавар болж буй бүрэн эрхийн хугацаа шигээ түүний дуу хоолой хэдийнэ бүдгэрчээ. Бүр сөөжээ.

Авлигыг хамгийн ихээр шүүмжилж, түүнтэй тэмцэх, шуцарга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил хэмээн тодотгож явсан тэрбээр өнөөдөр “шүдгүй арслан”-гийн хэмжээнд үнэлэгдэх боллоо. Уг нь түүний гаргасан санаачилга бүр авлигатай тэмцэхтэй холбогдож, тэр хэмжээгээрээ ард түмнээс дэмжлэг авдаг байв. Гэвч бодит ажил хэрэг болохоосоо өмнө бүдгэрсээр бүр мартагдах нь энгийн үзэгдэл болсон гэлтэй.

Жишээ нь, төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа “Төрийн албаны зөвлөлийг татан буулгана. Ингэж байж төрийн албаны нүсэр бүтцийг багасгаж, илүүдэл жинг нь арилгана” хэмээн хэдэнтээ мэдэгдэж байв. Араас нь “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж төрийн албыг тогтвортой, бусдаас хараат бусаар ажиллах боломжоор хангах тухай ярьдаг байлаа. АН-ынхан ч төрийн тэргүүний санаачилгыг дэмжиж Төрийн албаны зөвлөлийг татан буулгах асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан нь саяхан. Хачирхалтай нь, АН олуулаа болж, Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр улирсан ч Төрийн албаны зөвлөлийг татан буулгасангүй. Эсрэгээрээ албан тушаалын наймаа, бялууны зүсэм хуваарилах гол хөшүүрэг нь Төрийн албаны зөвлөл болсон нь нууц биш.

Өөр нэгэн жишээ гэвэл, удтал ярьсны хүчинд УИХ-ын босго давуулсан Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг дурдаж болно. Өргөн барьсан өдрөөсөө улс төрийн намуудын дэмжлэгийг хүлээхээс илүүтэй шүүмжлэлийн бай болсон уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд АН, МАН-ынхан санал нэгтэйгээр дэмжээгүй. Уг нь нам дагаж олширдог төрийн бус байгууллагаас эхлүүлээд сүлд далбаа, бэлгэдэлийг хориглох тухай заалт бүхий бүр тодруулбал, улс төрийн намуудыг хүмүүжүүлэхээрээ онцлог хуулийн төслийг УИХ-аар шийдвэрлэсэн бш намуудын төлөвшилд чухал нөлөө үзүүлэх байв. Гэвч төрийн тэргүүний санаачлан боловсруулсан Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд төрөлх нам АН-аас эхлүүлээд сөрөг хүчин МАН-ын гишүүд эсрэг санал өгснөөр төрхөмдөө буцсан нь саяхны л үйл явдал. Одоо тэр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэхийг хүлээж сууна.

Өргөн барьсан төслүүд нь УИХ-аас дэмжлэг авдаг байсан үетэй нь харьцуулахад өдгөө “шүдгүй арслан”-гийн талд зогсох нь ховор болсон цаг. Өнгөрсөн оны долоодугаар сард өргөн барьсан дээрх хуулийн төслийг өнөөдрийг хүртэл эцэслээгүй шалтгаан нь үүнтэй холбоотой байж мэдэх. Хамгийн сүүлд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барив. АН засгийн эрхэнд гарсны дараахан УИХ-ын гишүүн төрийн сайдын албыг хавсарч хашиж болохгүй гэсэн заалт бүхий хуулийн төслийг өргөн барьсан ч эрх баригчид “Шударга ёс” эвслийнхэнтэй товчлуураа нэгтгэх замаар дэмжээгүй.

Харин энэ удаад тэргүүний зүгээс хоёр дахиа зүтгүүлсэн хуулийн төслөөр Ерөнхий сайдаас гадна Сангийн, Хууль зүйн, Гадаад хэргийн сайд буюу Засгийн газрын дөрвөн гишүүнээс бусад нь “давхар дээл”-тэй байж болохгүй хэмээн саналд тусгаад буй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 21/

    ene hun hurdan buuh heregtei yum shig sanagdaj bn. am ajil 2 n zuruud baih yum. ard tumen neg hesgen unheer hetsuu bn. hudal ch nuhur.

    Хариулах
  • Золбин / 2016 03 сар 21/

    Манай Элбэгээ ч мен сайн ажиллаж байна даа. Монголчуудын амьдрал доройтож нохойн мах идэхдээ хурч байгаа бололтой. Улсаа бодоод гадаадын хулгайч нарыг ершеегеед, америкчуудын ачыг сайн хариулж байна шуу. Еер яах вэ

    Хариулах
  • зочин / 2016 03 сар 21/

    Элбэгээ шиг ажилласан eрөнхийлөгч урд нь бхйгаагүй.Ёстой чадлынхаа хэрээр зүтгэж бхйнаа хөөрхий.Гутаагчид бол тусгай төлбөрт үйлчилгээ гэдгийг бид мэднэ.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 21/

    Элбэгдоржийн үйл хөдлөл, үг яриа нь огт болохгүй байна энэ улсыг замруулж гүйцлээ.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 21/

    Элбэгдоржийн үйл хөдлөл, үг яриа нь огт болохгүй байна энэ улсыг замруулж гүйцлээ.

    Хариулах
  • adgiin har saar?... / 2016 03 сар 20/

    hyrdan toniloosoi!ene muu geleg?N....

    Хариулах
  • шаабар / 2016 03 сар 20/

    Уг нь Элбэгээг муулах санаа агуулж бичсэн бололтой юм. Уншаад үзэхээр гол буруутнууд нь эрх баригч болон сөрөг хүчин болсон хоёр гол намынхан болж ойлгогдож байна. Байгаа оносонгүй юм уу даа.

    Хариулах