Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 20
24tsag.mn Хонгор нутгийн “Хоточ ноход”-ын талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Энэ мэдээллийг бэлтгэхийн учир өнөөдрийн нийгэмд дуулиан тариад буй асуудлын эргэн тойрон дахь холбогдогч эзэд нь бүгд Баянхонгорынхон байгаа юм. Тухайлбал, “Төмөр зам”-асуудлаар нийгэмд дуулиан тариад буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, МҮҮН-ийг мөшгиж буй цэнхэр үст Э.Цэрэндолгор гэх мэт дуулианы эзэд Баянхонгорынх.
Үүнээс өмнөх үед бол хэрүүлч, заргач, шударга, хурц үгтэйгээрээ алдартай Д.Сосорбарам гуай Баянхонгорынхоны бахархал болж байлаа. За тэгээд "Хэлье" гэсэн үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг Т.Галсан, чимээгүй сууж байгаад хурц, хатуу үгээрээ ангийнханыгаа намначихдаг УИХ-ын гишүүн Д.Ганбат, намынхаа даргыг баярын хурлын үеэр олны элэг доог болгож, дүрмийн бус гэдгийг нь илчилж чадсан .
.
ШУЛУУН, ШУДАРГААРАА ЗАРТАЙ Д.СОСОРБАРАМ ГАВЪЯАТ
МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам бол жүжигчин, дуучин, шүлэгч, улстөрч, уран илтгэгч гэх мэт цадиггүй авьяас бүхнийг энэ биедээ авсан хүн. Гэхдээ бид түүний улс төрчийн дүрийг энд тодотгоё. Тэрбээр Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны 13-ын нэг. Тиймээс ч Ардчилалын үйл хэрэгт гар бие оролцдогоос гадна нам дотроо идэвхтэй дуугардаг нэгэн юм. Бас . Тэрбээр Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойгоор АН-ыг хулгайч нарын нам болсон хэмээн зарлаж, “Бид 24 жил алдаж, онож, хольж, хутгаж явсан. Одоо Ардчилсан намын дотор баахан ашиг хайсан, сул аргаар амьдрах гэсэн, зусар бялдуучлал, байна. . Яаж намаа цэвэрлэж авах вэ. ” гэж хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг экстремист үг хэлж, жүжиг тавьдаг хэмээн шүүмжилж явсан удаатай. Энэ мэт олны дунд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил, цагаан шүүмжилж, алдаа оноог нь хэлж чаддагаараа алдартай нэгэн юм. Зусарч, бялдууч бус шулуун, шударга, хурц, дайчин зан чанараараа тэрбээр монголчуудын эртний танил билээ. Яг л “Илүү сартай зун” киноны Галаа шиг.
БИЛЭГ ТАНХАЙ ЯРУУ НАЙРАГЧ Т.ГАЛСАН
Улс төр, нийгмийн үйл юм. Журмынх нь нөхөд "" хэмээн хэлж байсан удаатай. Тэрбээр мөн хонгор нутгийн хүндтэй хүмүүсийн нэг. Түүний намтарыг бичихэд үг илүүдэм билээ.
МҮҮН-ТЭЙ ҮЗЭЛЦСЭН Э.ЦЭРЭНДОЛГОР
Бас л шулуун дайрчихдаг зантай энэ эмэгтэй олны анхаарлын төвд ороод удаж байна. Сүүлийн үед МҮҮН-ий шашины урсгалыг хурцаар шүүмжилж байгаа тэрбээр аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийг 20 жилийн өмнө үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. МҮҮН гэх шашины урсгалаар улс төрчдийг сандаргаад авсан тэрбээр билээ. Зөв, буруугийн аль нь ч байсан тэр хурц шүүмжлэгч мөнөөсөө мөн билээ.
ОДООГИЙН ХОЁР БУЮУ УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА, Д.ГАНБАТ
2012 оны УИХ-ын сонгуулиар намдаа хоёр суудал авчирч чадсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар хонгор нутгийн улс төрчид. . Харин УИХ-д бол Д.Ганбат гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга.
“Техник импорт” компанийн захирлаас УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болтлоо суга дэвшсэн тэрээр Эрүүгийн хууль, Өршөөлийн хуулиуд батлагдахад голлох үүрэг хүлээж ажилласан байдаг. Хамгийн сүүлд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилан УИХ-аар батлуулсан. Үндсэн хуулийн цэцээс гарсан 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлээ зогсоосон байсан нь дээрх хууль батлагдсанаар тайлагдаж барилгын компаниуд барьсан
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.