Биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаас шидэлцэх хойгуур хүүхдүүд хохирсоор байх уу… Л.ГАНТӨМӨР САЙД АА

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22 ・ 2

said_l.gantumur

Эрхэм БСШУЯ-ын сайд Л.Гантөмөр боловсролын салбарт юу болж байна юу болохгүй байна вэ гэдгийг харах ухаан байна уу. Саяхан МҮҮН-ийн гаж урсгалаас үүдэлтэй боловсролын салбар дахь алдаа дутагдлыг дээр дооргүй ил тодоор шүүмжилээд эхэллээ. Гэтэл энэ бүхэнд хариу өгөх эрхэм сайд маань ТАГ ДУУГҮЙ.

ТОДРУУЛБАЛ: Бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” цагийн хөтөлбөрийн зорилго, агуулга, сурах  бичгийн судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байна. Гэтэл дээрх сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай байсан нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна.

Бид энэ талаар БСШУЯ-д олон удаа хандаж албан тоот хүргүүлж байсан ч хүлээн аваагүй, мөн УИХ-ын дарга З.Энхболдод 1-5 дугаар ангийн Иргэний боловсролын хичээлийн сурах бичигт дээрх алдааны талаар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/102 албан тоот хүргүүлсэн ажээ.

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Л.Ламбаагаас БСШУ-ны сайд Л.Гантөмөрт манайхаас тавьсан хүсэлтийг уламжлан: “…Энэ асуудлаар танай яаманд удаа дараа хандсан боловч тодорхой хариу аваагүй байна. Хавсралтаар ирүүлсэн сурах бичгүүдэд хийгдсэн засваруудаас үзэхэд эргэж харах, засч залруулах зүйл байгаа нь тодорхой байна. Иймд тухайн сурах бичгүүдтэй холбоотой ирүүлсэн саналуудыг судалж тайлбар, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой саналыг хавсралтаар ирсэн сурах бичгийн хувилбарын хамт ирүүлнэ үү. Хувийг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад” гэсэн 16/1164 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг юм байна. Гэвч мөн л ТАГ ДУУГҮЙ.

Ёстой л “сохорын газар сохор, дүлийгийн газар дүлий” явахын үлгэрээр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр тодорхой хариулт өгөөгүй байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар 2014 оны хэвлэлт дээрх алдаанууд 2015 оны сурах бичигт ямар ч засваргүйгээр хэвээр байгаа төдийгүй 2016 онд хэвлэгдэх сурах бичгүүд ч мөн адил засваргүй гарах болоод байна. Дээрх байдлаас харахад биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаасыг бие биедээ даатгаад, хоорондоо шидэлцэж байх зуур хүүхэд багачууд маань хохирсоор байх уу…

 

1458694716_12476073_571891836309287_301318773_n

 

1458694782_12498986_571891786309292_1956212370_n

 

1458694715_12884456_571891779642626_1777195447_n

 

1458694718_12895405_571891832975954_1788083342_n

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 22/

    Гантөмөр сайдыг одоо зайлуулмаар юмаа.Хамсаатнууд нь очсон очсон газартаа идэж уух л ажил хийж байгаа ш дээ.МУБИС.н дэд захирал Л.Ганцэцэг,БМДИ.н Захирал гэх Г.Сүглэгмаа гэх мэт.Энэ заваан авгай нараа аваад бушуу зайлаасай!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 22/

    Гантөмөр сайд болосролын салбарын хаа ажлыг мэддэггүй байхаа . Завханы ХБК-ийн захирал М.Алтанцэцэг 2 сарын дотор арван сая төгрөг идсэн нь аудитаар шалгагдаад тогтоогдчихсон мөн бшуя-ны хөрөнгө оруулалтын мэргэжилтэнтэй хувилдаад завханы боловсролын хэлтсийн дарга байхдаа сумуудын цэцэрлэг сургуули

    1
    Хариулах