Оюутолгойн гэрээ ба С.Баярцогтоос өөр хэн ч бодож чадахгүй тоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 24 ・ 11

11552222222222222222222222

Саяхан Монгол Улсын нэгэн иргэн (андуураагүй бол Мөнх-Эрдэнэ гэсэн шиг санагдана) УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн банкинд мартаж орхисон нэг сая ам.долларынхаа тухай тайлбар хийхийг шаардсан байсан.

Үүнийг нь сонгууль дөхсөнтэй холбогдуулан улстөржиж байна гэсэн фейсбүүкийн “идэвхтэн бичигч”-дэд “Харин ч ирэх сонгуулиар зөв хүнийг сонгохын тулд одоо л улстөржиж, хэн нь хэн болохыг сануулж, хариуцлага тооцох нь чухал” гэж хариу  илгээсэн дээрх залуутай санал нэгдэж байгаагаа энэхүү бичвэрээр уншигчдадаа хүргэж байна.

Ноён С.Баярцогт тухайн мэдээллийг үнэн бодитой болохыг хүлээн зөвшөөрч, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа сайн дураар татгалзсан нь манай улсын парламентын түүхэнд байгаагүй “эр зориг” байлаа. Гэвч тэрбээр оффшор дансныхаа мэдүүлэгт China Mongolia гэж бичсэнээ тодорхой тайлбарлаагүй бөгөөд Швейцарьт төвтэй Хятадын салбар болох “Бээжин паlас капитап лимитед” банкинд 1600 гаруй евро (монгол төгрөгөөр гурван сая орчим)-г хадгалуулж байгаагаа харин давхар нотолсон байдаг. Түүнээс гадна Сангийн сайдын албыг хашиж байхдаа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, манай эдийн засагчдын тайлбарлаж байгаачлан Монгол Улсад ямар ч ашиггүй баримт бичгийг баталгаажуулсан нь түүний хийсэн томоохон “нүгэл”-ийн нэг болж түүхэнд тэмдэглэгдэх биз.

УИХ-ЫН гишүүд дотроо арай гайгүй эх оронч сэтгэлтэйд тооцогддог “босоо” С.Ганбаатар түүнийг халз мэтгэлцээнд дуудаж ярилцах үеэр мань С.Баярцогт фэнг-шү сонирхогчийг байтугай математикийн ухаанд нэлээд суралцчихсан, ажил амьдралын туршлагатай нэгнийг ч ангайлгасан сонирхолтой мөртлөө дэлхийд ч байхгүй аргачлал гаргаж ирсэн нь өнөөх алдарт 20 мянган хувьсагчтай тооцоолол юм. “Оюутолгойн гэрээ Монголд ямар ч эрсдэлгүй. Бид (бид ч юу байхав. Мань хүн өөртэйгөө хэн нэгнийг хамаатуулах л гэсэн арга) энэхүү эдийн засгийн модеlийг 50 орчим өгөгдөхүүнтэйгээр 80 жилийн хугацаатай тооцоолж гаргасан юм. Үүний хувьсагч нь л гэхэд 20 мянга шүү дээ” гэж халз мэтгэлцээний үеэр С.Баярцогт бахархан гайхуулж байв даа.

Мань мэтийн ганц хоёр X (икс)-тэй тэгшитгэл ч бодож чад;аггүй хүмүүст бол чихний бөглөө, нүдний алдас болоод л өнгөрсөн хэрэг. Гэтэл бас ч тоог наана цаана нь оруулаад “өнхрүүлж тоглодог” хүмүүс байна л даа. Тэдний хэлж байгаагаар ийм олон мянган хувьсагчтай тоо гэж байдаггүй бололтой юм. Тухайлбап, УИХ-ын дарга З.Энхболд (энэ мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүн) “Энэ бол яруу найргаар уянгын халил. Иймэрхүү тооцоололд нөлөөлөх мянган хүчин зүйл байж болох юм. Түүнээс биш 20 мянган хувьсагчтай тоо гэж юу байхав дээ” гэж нүдээ жоонийлгон доогтой нь аргагүй инээж байсныг уншигчид харсан байх.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 28/

    Б-цогт мэтийн суурь хүмүүжилгүй тал хүмүүсийг 2016 онд УИХ-д гаргаж болохгүй нам хамаагүй шүү иргэдээ

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 27/

    оюутолгойг с.баяр энэ баярцогт мэтйин луйварчид үгүй хийлээ энэ луйварчидаас монголчууд хэзээ нэгэн цагт ял асуух болон гэхдээ удахгүй асуух болно

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 27/

    20 хувьсагч гээч юм ярьж монголчуудыг хамгийн их доромжилсон новш доо энэ нөхөр шиг монголчуудыг доромжилсон хүн дэлхийд байхгүй

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 26/

    Хогийн хөгийн Баярцогтыг тэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар тавиад авилгын хэргээр шоронд явсан хамсаатан авгай Ганчимэгийнх нь араас явуулчих хүч АТГ-д байна уу? мОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХИЙСЭН ГАЙ НЬ БАГАДААД БАЙГАА ВМ БОЛОВ УУ ЭНЭ ХУЖААГИЙН

    Хариулах
  • Монгол хүн / 2016 03 сар 26/

    Монголоо алдсан гэх...? Энэ хүн чинь монгол хүн биш шүү дээ ! Мэддэггүй юм уу? Энэ бол хятад хүн,нүүр төрхийг нь хараач !!! Харин монголтой хамаатуулж өөд нь татаад байна уу даа ?

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 26/

    мОНГОЛОО АЛДСАН НОВШ,АНКЕДАА ХЯТАДЫН МОНГОЛ ГЭЖ БӨГЛӨСӨН ГЭСЭН,ИЙМ ЮМНУУД БУСДАД ХАЛ БАЛГҮЙГЭЭР НӨГӨӨ ГАЗАРЛУУ ТОНИЛОЖ БАЙВАЛ ТААРНА.

    Хариулах
  • Долгор / 2016 03 сар 26/

    Хөөрхий энэ хүүг амтай болгон нь л ад шоо үзлээ дээ. Өмөөрмөөр байвч гай нь их юм даа.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 26/

    Ийм хогийн хувиа хичээгч юм муугаа үзэх цаг ирэх байхөө.олон хүнийг цөөрүүлж байгаа юм чинь.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 24/

    martsan mongoo tordoo tushaah heregtei bhaa hoo uunii daraa daraagyn ajlaa yarin shuu hoo

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 24/

    энэ хүн БНХАУ-ын монгол иргэн Сангажавын Баярцогт гэдэг хүн байна. монгнолчууд андуурав даа

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 24/

    энэ хүн БНХАУ-ын монгол иргэн Сангажавын Баярцогт гэдэг хүн байна. монгнолчууд андуурав даа

    Хариулах