Монгол улс цөмийн хаягдал оруулахгүй, хадгалахгүй байхад үүрэг хүлээх үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 03 сар 28 ・ 5
 

 

        Маргааш буюу гуравдугаар сарын 29-ны УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Хуралдаанаар хэд, хэдэн чухал баримт бичгийг хэлэлцэхээр товложээ. Үүнд, цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байх талаар Монгол Улс олон улсад үүрэг хүлээх баримт, бичгийг батлах асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Тодруулбал, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орохыг Засгийн газар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон.

 

Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц нь 1997 онд батлагдаж, 2001 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дэлхийн 71 улс нэгдэн орсон уг конвенцийн гол зарчим нь улс орон бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцах юм. Ингэснээр конвенцид гишүүнээр элссэн орон бусад улсын цөмийн хаягдлыг нутагтаа оруулахгүй, хадгалахгүй байх үүрэг хүлээх юм. Мөн цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгахад конвенцийн зорилго оршдог.

 

Энэ удаагийн парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй байх байр суурьтай байгаа. Тиймээс УИХ өнгөрсөн онд “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоолыг баталж Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенц, Цөмийн хаягдлыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийнн протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.

 

Засгийн газар уг асуудлыг дэмжин холбогдох хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсаныг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Манай улсад эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг Олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг конвенцид нэгдсэнээр олон улсын өмнө хүлээх юм. Мөн бусад улс манай улсад цөмийн хаягдал оруулахгүй байх талаар олон улсад үүрэг хүлээж, хяналт олон улсын түвшинд гарах ажээ.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 30/

    Миний ойлгосноор энэхүү конвенцид нэгдсэнээр энэхүү конвенцийн заалтууд нь тухайн улсын хууль болохоос гадна, батлагдсан хуулиудтай зөрчилдсөн тохиолдолд конвенцийн заалтууд нь зөрчилдсөн хуулиудаас дээгүүр байна гэсэн болзол бий. Ийм тохиолдолд нэгэнт конвенцид нэгдсэн тохиолдолд хичнээн шинэ хууль

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 30/

    Миний ойлгосноор энэхүү конвенцид нэгдсэнээр энэхүү конвенцийн заалтууд нь тухайн улсын хууль болохоос гадна, батлагдсан хуулиудтай зөрчилдсөн тохиолдолд конвенцийн заалтууд нь зөрчилдсөн хуулиудаас дээгүүр байна гэсэн болзол бий. Ийм тохиолдолд нэгэнт конвенцид нэгдсэн тохиолдолд хичнээн шинэ хууль

    Хариулах
  • төрөө цэвэрлэж авая / 2016 03 сар 29/

    Цөмийн хаягдал орох боломижийг хаахын тулд төрөө 70 сая долларын өрөнд оруулсан баярын МАН, оюу толгойгоор мөнгө босгогч , хятад, сая доллар марттлаа баяжсан баярцогтын АН ын эсрэг сонгуулд саналаа өгч луйварчдыг төрөөс зайлуулах ганц гарц байна. Үүнийг иргэд бүрэн ашиглах ёстой

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 28/

    Эндээс 2 зүйл ойлголоо: 1.Цөмийн хаягдал булшлахад алхам алхамаар ойртсоор л байна. 2.Ураны олборлолт эхлүүлэх гэж хууль зүйн орчноо бүрдүүлж байна

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 28/

    САЙХАН ХУУРЧ БАЙНА ДАА. МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ УРАГШАА

    Хариулах