H.Алтанхуяг төрийн нууц задруулсан гэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 08 ・ 5

Уламжлалт тусгаар тогтнол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн З.Дүүрэнбилэг, Д.Цогт-Очир нар ТЕГ, УПЕГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яам /ЭЗХЯ/ -ны төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж тэд үзэж буй ажээ. Мөн түүнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг 2013 онд АТГ-аас шалгаж эхлэхэд тухайн үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав нь Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг татан авч хэрэгсэхгүй болгосныг олон нийтэд тайлбарлах тухай УПЕГ-ын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлаар З.Дүүрэнбилэг хэлэхдээ “ТЕГ-ын үйл ажиллагааг улс төржүүлж, олон нийтэд задруулж болохгүй. Энэ асуудалд тагнуулын ажилтнууд шүүмжлэлтэй хандаж байна. Хуучин албан тушаал, авлигатай холбоотой гэмт хэргийг ТЕГ шалгадаг байсныг задлаад ЦЕГ, АТГ гэх хоёр байгууллага байгуулагдсан. Энэ хоёр байгууллагын дунд ял завших, хариуцлагаас мултрах байдал бий боллоо. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүнд Монголын хууль үйлчлэхгүй байна” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

news.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 10/

    Huush baga uu tegehgui bol udahgui balrana shuu

    Хариулах
  • zochin / 2016 04 сар 10/

    Uvguntiin LALAR BNA KK

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    Энэ нөхөр яг юу ярьж байгаагаа сайн мэдэж байгаа юмуу захиалгаар хийж байгаа нь илт мэдэгдэж байна ш дээ

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    Huush chi bol zahialgatai niitlel hiideg gar bna

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Энэ харваас өвгөнтийн хүн байна, яахаараа хурал хуй хийлгээд сууж байдаг билээ

    1
    Хариулах