Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 30
UBS телевизийн зохиож буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчдын төлөөлөл болох “Шинэ ялалт” баг “Нэг донор гурван амьдрал” аяныг эхлүүлжээ.
Энэхүү аяныхаа хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж цусаа хандивласан юм.
Энэ талаар аяныг зохион байгуулагч “Шинэ манлайлагч” багийн гишүүн, Баярхонгор аймгийн төлөөлөл Г.Цэдэндамба : "“UBS телевизээс зохион явагдаж байгаа “Улс төрд шинэ манлайлагч” төслөөс шилдэг 90 оролцогч шалгаран үлдсэн.
Эдгээр 90 оролцогч маань нийт дөрвөн багт хуваагдан нийгэмд чиглэсэн төсөл арга хэмжээг зохион байгуулах даалгавар авсан юм. Энэ хүрээнд манай “шинэ ялалт” баг өнөөдрөөс “Нэг донор-гурван амьдрал” аяныг эхлүүлж байна.
Нэг хүний өгсөн цус гурван хүний алтан амь насыг авардаг учраас энэ асуудал дээр залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийг уриалах зорилгоор энэ аяныг эхлүүлж байгаа нь энэ.
“Нэг донор гурван амьдрал” аянаа төслийн гуравдугаар үе шат дуустал зохион байгуулна. Үүний зэрэгцээ багийн гишүүд маань их дээд сургуулийн оюутан залуучуудад лекц унших, аймаг орон нутгаар буюу улсын хэмжээгээр эрдэнэт хүний амь насыг аврах үйлст нэгдэхийг уриална" гэлээ.
Ингээд уншигч та бүхэндээ “Нэг донор гурван амьдрал” аяны фото сурвалжлагийг хүргэж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.