"Амьгүй" хувьцааны дажин

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 23 ・ 2

"Ийм олон хүн хүлээж зогсож байгаа болохоор ортой л байгаа. Тэр хэнд ч хэрэггүй 1072 хувьцааг нь хэдэн төгрөг болгочихвол хоолны махаа ч болтугай авъя" гэж ярилцах гэр бүлийн хоёр хүн алчуур зүүж, малгай өмсөөд "Жуулчны" нэртэй ч жуулчинд зориулсан юу ч байхгүй гудамжинд бусдын жишгээр энэ долоо хоногийн  турш зогсож байна. 

"Хар өнгийн машинтай хятад хүмүүс ирж хувьцаа нэг сая төгрөгөөр авч байгаа. Жийптэй хүмүүс ирсэн гэсэн. Солонгос хүн ч авч байгаа сураг байна" хэмээн ам халан цуурч байгаа хүмүүсийн дунд орон нутгаас ирсэн хүмүүс ч байв. Лхагва гаригийн шөнө нэлээн хүйтэн хоносон хэдий ч "горьдлогын жагсагчид" үүр цайтал бужигналдаж, өглөөгүүр зарим нь машиндаа хөнжил нөмрөн унтаж байгаа харагдсан. 

Баасан гаригийн их үдийн хэрд тэд бүр жагсаал, цуглаан хийх шинжтэй болж, урт цагааны өмнөх явган хүний замын хашлага дээр гарч зогсон ээлж, дараалан ярьж байгаа харагдсан. "Мөнгөө авъя аа, мөнгөө авъя" гэж уухайлж зогсоо тэдний дунд зөв мэдээлэл хүлээн авсан хүн нэг ч алга.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зөв мэдээллээ өг, / 2016 04 сар 23/

    """тэдний дунд зөв мэдээлэл хүлээн авсан хүн нэг ч алга"""".---гэнэ ээ !!!!! тэгээд зөв мэдээллээ тодорхой өг л дөө,ядаж бичсэн эзэн нь нэрээ бич ,

    Хариулах
  • Монгол хүн / 2016 04 сар 23/

    Монголд лав монгол хүний төлөө гэсэн төр байхгүйг баттай ойлгосон. Энэ төр системийг үндэсээр нь эргүүлж өөрчилж байж ард олны амьдрал дээрдэнэ,улс орон аврагдана.

    Хариулах