Монгол Ардын Нам өнгөтэй байна

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 28 ・ 13

УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зэрэг удирдах албаны хүмүүс өнөөдөр 10.00 цагт гардуулан өглөө. Энэ удаагийн МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ажиллахаар болж, 270 гаруй хүнтэй сонгуулийн штаб байгуулагдсан тухай МАН-ын дарга М.Энхболд дуулгасан юм. 2016 оны сонгууль өнөөдөр УИХ-д голлох байр суурь эзэлж буй гурван намын дунд явагдана.

Тодруулбал, эрх баригч Ардчилсан нам, сөрөг хүчин Монгол Ардын Нам, "шантаажчин" Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн гурван намын дунд УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн өрнөнө гэсэн үг. Гэвч эрх баригч Ардчилсан нам, "шантаажчин" МАХН хоёр хамтарч дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсыг гавьтай хөгжүүлж чадаагүй хэрнээ гайд унагаж чадсан улстөрийн хүчнүүд. Тийм болохоор эх орон, тусгаар тогтнол, эрх мэдлийн эрэмбэ дараагаа мэддэг Монгол Ардын Намд түмэн олон итгэл үзүүлэх магадлал өндөр.

Энэ ч утгаараа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд "Монгол Улсаа аврах бодлого боловсруулсан. Нийгмийн бүхий л давхаргад хүрэх бодлого боловсруулсан байгаа. Иргэдээ ядуурлаас аврах, эх орноо өрийн дарамтнаас хөнгөлөх, эдийн засагт бий болсон хямралт байдлыг арилгаж, төр засгийн дампуурлыг засах зорилгоо бид хамтдаа хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа юм" хэмээсэн. Он гарснаас хойшхи улстөрийн намуудын судалгааг Монгол Ардын Нам тасралтгүй тэргүүлж буй. Эл судалгаа нэг их өөрчлөгдөхгүйгээр улстөрийн намууд сонгуультай золгох бололтой. Үүнээс үзвэл энэ удаагийн сонгуульд МАН илт давуу ялалт байгуулах магадлал өндөр. Хэлж байгаа үг, хийж байга үйлдлээрээ тэд ямар ч улстөрийн хүчнээс өнгөтэй байгаа нь сонгуульд ялах бас нэг шалтгаан болж байна.

С.БУЯН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 01/

    Ардын нам,ардчилсан нам 2 хэн нь хэн вэ гэдгээ үнэн зөв үзэх цаг болсон шүү

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 01/

    mongol ardin nam ylna demjij bnaa

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 30/

    ман-н засгийн үед цалин, тэтгэвэр 2 дахин өссөн улсын мөнгний авдар дүүрэн байсан одоо хар цалин буурсаар юмны үнэ өссөөр амьдрал ядуурсаар байна энэ хэний гавъяа бэ?

    Хариулах
  • нам бус / 2016 04 сар 30/

    Төрөөс төрсөн тэрбумтануудыг төрүүлсэн нам даа ! Одоо өөрсдийхөн ярьж байгааг харахнээ ариусаад ,гэгээрээд ,ухаажаад байгаа шиг байгаа юм. Энэ их хямралын үндэс суурийг нь энэ аваргууд уг тавьсан юм байгаам ш дээ ! Бас л нэг луйварчид !

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 29/

    ylna da hu

    Хариулах
  • ард / 2016 04 сар 28/

    энэ алуурчид одоо өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бол .газрын наймаачин үхэр Энхболдоор даргалуулсан тэнэгүүд бүгдээрээ үхээсэй.

    Хариулах
  • ард / 2016 04 сар 28/

    энэ алуурчид одоо өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бол .газрын наймаачин үхэр Энхболдоор даргалуулсан тэнэгүүд бүгдээрээ үхээсэй.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 28/

    Ta nar chadnaa. Odoo l Mongol ylsaa abrahgyi bol ard tymen bid chin elgeeree molhloo shv de

    Хариулах
  • ахмад / 2016 04 сар 28/

    аливаа үйл хэрэг өргөс авчихсан юм шиг амархан бүтэхгүй Ерөнхий ноён нуруу сайтай бол үйл хэрэг цаашдаа явц сайтай явнаа.Хэрэв та бүхэн олонхи болсонч нилээд хүнд цаг үе ирнэ шүү ухаалаг ард олныгоо бодсон үйл ажил явуулж чадвал бид та нарыг дэмжижи хүнд бэрх цагийг хамтдаа туулнаа

    Хариулах
  • иргэн / 2016 04 сар 28/

    Юмыг нилээд буурь суурьтай авч үздэг МАН-ыг л гаргахгүй бол Улс орон минь дампуурлаа шүү дээ.Аливаа юмыг яс номоор нь хийгээд явдаг учир МАН улс орныг гал алдуулахгүй байж чаддаг. АН шиг бусдад таалагдаж л байвал бусад нь хамаагүй гэж их хэмжээний өр тавьж бүтээн байгуулалт хийвэл хэн ч чадна шүү дэ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 28/

    2008 онд Төрөө хямарлаас түмнээ ядуурлаас уриатай оролцсон МАН гийн ерөөл биелсэн юм болуу?

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 28/

    2008 онд Төрөө хямарлаас түмнээ ядуурлаас уриатай оролцсон МАН гийн ерөөл биелсэн юм болуу?

    Хариулах
  • bumbar / 2016 04 сар 28/

    ymar yumniihan ongo baidag yum luiwwarchid l bndag enhbold tor barij chadhuu ain medehgvi l yum bn ymar yum baisniig ni mediishde

    Хариулах