Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 29
・ 1

Хүнс хөдөө аж ахуйн яам ойрын өдрүүдэд дуулиан ихтэй байгаа. Тодруулбал, орон нутгаас ирсэн 300 тариаланч ХХАА-н сайд Р.Бурмаатай уулзаж салбарынхаа талаар ярилцахаар үүдэнд жагссан хэдий ч салбарын сайд нь зугтаад олдоогүй билээ.
Уг асуудлын талаар Р.Бурмаа сайд "Ер нь сайдад нөлөөлж, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч доромжилдгоо зогсоох хэрэгтэй. Намайг сайдаар ажиллаж байхад ингэхийг би зөвшөөрөхгүй. Тариаланчдын нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хазаарлуулахгүй. "Газар тариалан" холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авсан. Энд хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн бий. Тийм учраас тэднийг одоо зээлд хамруулахгүйгээ ил тод хэлсэн. Тухайлбал, хэмээн байр сууриа сууриа илэрхийлсэн юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.