Ц.Сандуй: Хотоо хөнжүүлэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 29 ・ 4

Монгол Ардын нам Аудитын байгууллагад хянуулсан Мөрийн хөтөлбөрөө  улс төрийн бусад нам, эвслээс түрүүнд, өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө 91 жилийн ойгоороо нийслэлчүүдэд ажлаа тайлагнасан нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр морин цагт Нийслэлийн Сонгуулийн хороонд Мөрийн хөтөлбөрөө хүргүүлэн, сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийллээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй энэ үеэр, “Улаанбаатар хотыг МАН удирдаж байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, нийслэлийн авто замын сүлжээ, инженерийн байгууламжийн өргөтгөл шинэтгэл, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон зөв ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш, маргаашгүй нөгөөдөр гэж үгүй. Улсын нийслэл Улаанбаатар хот нэг л өдөр сүндэрлээгүй. Монголын ууган нам хотыг удирдаж, ард иргэдтэйгээ хүч нэгтгэн үе үеэр  бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Иргэдээ бичиг үсэгтэй, эрүүл, боловсролтой болгосон. Ингэж орчин үеийн Улаанбаатарын хөгжил өнөөгийн шатанд хүрсэн. Хэдий МАН 2012 оны сонгуулийн үр дүнгээр цөөнхийн байр сууринд шилжсэн ч өөрсдийн эхлүүлсэн хөгжлийн цогц бодлогыг сөрөг хүчний байр сууринаас дэмжиж, иргэдийнхээ өмнөөс хяналтаа тавьж ажиллалаа. Бид сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах  зорилго тавьж байна.Зорилгодоо хүрэхийн  тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно “гэв.

 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 02/

    сонгуульд орон нутагтаа нэр хүндтэй залуучуудаа нэр дэвшүүлвэл МАН ялаж амжилт гаргана. Харин нам дарга нар эсвэл өөрсөндөн дулдуучигч нарыг нэр дэвшүүлвэл МАН олонхи болж чадахгүй тэгэхээр тал тал кармани хүнээ биш ардчилсан эрүүл ухаанаар нэр дэвшигчээ сонгож ялалт байгуулах хэрэгтэй байна

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 30/

    сандуй чи юун хотоо хөгжүүлэх холыг харах.өөрийнхөө ирээдүйг харж хахуул авч 12 давхар байшин бариулсан биздээ. хаана гэж үү? 11-р хороололын 2-р байрны баруун талд 5 м зайтай, оюутны байрны хананд нааж барьсан барилга.оршин суугчдын тав тухыг алдуулж, өөрөө кармаагаа түнтийлгэсэн шүүдээ.Ийм хүн юун

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 30/

    SANDUI CHI BOLILDOO MANNNAMIIN VED HOTEEMH ZAMBARAAGVI GAZAR OLGOLT HIIGDEJ ABTO ZOGSOOL HUUHDIIN TOGLOOMIIN TALBAI SURGUULUUDIINBIEIIN TAMIRIIN TALBAI DEER BARILGA BARIGDAJ BOGS ERGEH ZAIGVI BOLGOOBIZDEE GAZARIIN NAIMAATTSETSEGLEN HOGJIJ MANIIHAN BOLON TA NARIIN GAR HOLBOLSONHHVMVVS HAHTALAA BAYAJS

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 29/

    ардын намынхан гэж худал ярьсан гарууд л баина 2016оны энэ сонгуулиар гарчисан мэт яриад баих юм мөн ч гэнэ гарууд юм даа ман,ан энэ хоёр нам одоо гарах нь өнгөрсөн мөн горьдвоо

    Хариулах