Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 01

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2016 оны 05 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.