Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 03

Монгол Улсын нийт гадаад өр 2012 оны эхний улирлын байдлаар 10.9 тэрбум ам.доллар болсны 2.8 тэрбум буюу дөрөвний нэг нь Засгийн газарт, үлдсэн нь хувийн хэвшилд ногдож байжээ. Өдгөө Монгол Улсын гадаад өр хувийн хэвшлийнхний өрийг оруулаад 21.7 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс Засгийн газрын өр 17 их наяд төгрөг болж байгаа аж. Харин шууд нэрлэсэн дүнгээрээ 15.7 их наядын өр байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын дотоод, гадаад өр найман тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр Монгол Улсын өр ДНБ-ий 52.1 хувьтай тэнцэж байгаа юм. Тэгвэл АН эрх барьсан дөрвөн жилд хаанаас хэчнээн төгрөгийн өр тавьсныг хүргэж байна.
2012 онд Монгол Улсын гадаад өр 11.4 их наяд төгрөг. Засгийн газар, Монголбанкны гадаад өр 651.0 сая ам.доллараар нэмэгдэж, 2,775.7 сая ам.долларт хүрчээ. Хувийн хэвшил: Банк, бусад сектор, хөрөнгө оруулагчийн зээлийг бүхэлд нь хувийн хэвшлийн салбарын гадаад өр гэж ойлгох бөгөөд жилийн хугацаанд 2,667.5 сая ам.доллараар нэмэгдэж 8,660.0 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь нийт гадаад өрийн 75 хувийг эзэлж байгаа юм.
Эх сурвалж: Монголбанкнаас гаргасан Монгол Улсын гадаад секторын тойм 2012 он
Монгол Улсын нийт гадаад өр (улсын секторын болон хувийн хэвшлийн бүгд)-ийн үлдэгдэл 2013 оны эцэст 18,920.6 сая ам.долларт хүрч, 2012 оны эцсийн гүйцэтгэлээс 23 хувиар буюу 3,536.1 сая ам.доллараар өсчээ. Үүнд:
• Банкнаас бусад дотоодын хувийн хэвшлийн салбарын аж ахуйн нэгж байгууллагын гадны банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл 2012 оноос 48%-иар өсч, 1,884 сая ам.долларт хүрсэн,
• Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулагчаасаа авсан зээлийн эх үүсвэр 25 хувиар буюу 2,092.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад зээлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2011 онд 22 хувь, 2012 онд 41 хувь, 2013 онд 36 хувь байна.
Эх сурвалж: Монголбанкнаас гаргасан Монгол Улсын гадаад секторын тойм 2013 он
Гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниудын компани хоорондын өрийн өсөлт болон Чингис бонд, МХБ-ны бонд, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцэл ашиглалтыг оролцуулсан томоохон гадаад өрийн санхүүжилтээс гадаад өрийн өсөлт голлон шалтгаалсан байна. Компани хоорондын өрийг хасч тооцвол ДНБ-д нийт гадаад өрийн эзлэх хувь гурван жилийн өмнөх 51.8 хувиас 2013 оны эцэст 73.6 болж өсчээ. Компани хоорондын өрийг хасч тооцвол 2013 онд нийт гадаад өр 8.5 тэрбум ам долларт хүрсэн.
Монгол улсад оруулсан гадаадын хөрөнгийн ихэнх хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. 2013 оны эцэст гадаадын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл 15.5 тэрбум ам долларт хүрч Монгол улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын 66 хувийг эзэлсэн байна. Багцын хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2.5 тэрбум ам доллар байсан ба түүний 2.4 тэрбум ам. доллар нь
2012 оны эцэст гаргасан Чингис бонд, МХБ-ны бондын санхүүжилтийг оруулсан өрийн бичиг юм.
Засгийн газарт хөнгөлөлтэй нөхцөлөөр олгосон олон улсын болон хоёр талын 3 тэрбум ам.долларын зээлийг оруулаад зээлийн үлдэгдэл 4.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.