Төрийн түшээдийн хэн нь хамгийн ядуу вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 07 ・ 5

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас өчигдөр олон нийтэд нээлттэйгээр мэдээллээ. Ингэснээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхлээд УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого олон нийтэд нээлттэй болсон юм. Бид өмнө нь дээрх мэдээлэлд үндэслэн  төрийн түшээдийн хамгийн баян эрхмүүдийг нэрлэсэн бол одоо хамгийн ядуу буюу малгүй, хамгийн бага орлоготой, эзэмшил газаргүй, тэр бүү хэл хадгаламжиндаа сохор зоос ч үгүй түшээдийг уншигчиддаа танилцуулж байна.

 

Хамгийн бага орлоготой

 
Төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Г.Батхүү гишүүн 5.7 тэрбум төгрөгийн орлоготойгоор бусдыгаа манлайлж байсан бол эсрэгээр УИХ-ын гишүүн Л.Цог хамгийн бага хөрөнгөтэй буюу жилийн орлого нь 18 сая төгрөг  байна.

Тиймээс Л.Цог гишүүн хамгийн бага орлоготой гишүүдийн тэргүүн эгнээнд энэ удаа бичигдлээ.

 

 Хамгийн хямд машин унадаг гишүүн


УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн түшээд дундаа хамгийн хямд машин унадаг ажээ. Тэрбээр Toyoto Rav4 маркийн машин унадаг бөгөөд үнэлгээ нь 17 сая төгрөг гэнэ.



Хамгийн бага малтай гишүүн

 
УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Оюун нар нэг, нэг адуутай аж.


 

Малгүй гишүүн


УИХ-ын гишүүд дундаа Б.Бат-Эрдэнэ хамгийн олон малтай бол огт малгүй гишүүн ч олон байна. Тодруулбал,  УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Сү.Батболд, Б.Гарамгайбаатар, Д.Арвин, Р.Амаржаргал, Н.Батбаяр, С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Х.Тэмүүжин, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Г.Уянга, Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг, Л.Энх-Амгалан, Ц.Цолмон, Д.Ганбат, Р.Бурмаа, С.Баярцогт, Д.Зоригт, Г.Баярсайхан, Н.Алтанхуяг, Л.Цог, Р.Гончигдорж нар нэг ч малгүй ажээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч гэсэн малгүй түшээдийн тоонд багтаж яваа гэнэ.
 

 Өөрийн эзэмшлийн газаргүй гишүүд

 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү, С.Одонтуяа, Д.Ганхуяг, Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл, С.Оюун, Я.Санжмятав, Д.Хаянхярваа, М.Энхсайхан, Д.Дорлигжав, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Ганбаатар, С.Баярцогт, М.Зоригт, Г.Баярсайхан, Л.Цогт болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар өөрийн эзэмшлийн газаргүй юм байна.
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 08/

    Bathuugiin horongiig huraaj shorond hiih heregtei,,,,Hodorkovskiig Putin yalaa yag tuun shig,,,,Ene bayajsan hulgaichuudiin bayajsan EH YYSVERiign ehneesn shalgah heregtei !!!!!!!!!!!

    Хариулах
  • зочин / 2016 05 сар 08/

    ХОМ бол зүгээр тоглоом.Үүнийг ийм биш байлгах гэж АТГ аас юу хийж байгаа.Байхгүй шүү дээ.Нэг ,юм бөглөсөн болоод л ам хаана.Тэд хөрөнгөө яаж нууж байгааг иргэд АТГ аа илүү мэднэ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 08/

    хараач иймл байгаа юм даа тэгээд их хуралд шургалах дон тусдаг юмдаа энэ чинь бугд биднээс хулгайлсан дээрэмдсэн херенге юм даа ядуу пролетари ингээхээр босдог жамтай ажгуу.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 07/

    Elbegdorj hudalch.

    Хариулах
  • з / 2016 05 сар 07/

    Номтой баяраа чи халхголд байгаа 6000 мянган малаа хааш нь нуух гээв

    Хариулах