Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 05 сар 09
・ 2
Шинэ хуульд зааснаар улс төрийн намууд тавдугаар сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Үүнээс өмнө парламентад суудалтай хоёр том нам жагсаалтын 28-ыг хэрхэн хуваахаа тохиролцчих биз. Ямартай ч ирэх сонгууль жижигсэгсэн тойрог буюу мажоритар системээр явах нь тодорхой болоод байгаа.

Гэвч амьдрал дээр том жижиг тойргоос илүүтэйгээр намын дарга нарыг зовоох асуудал зөндөө гарах нь тодорхой. Одоо мэдэгдэж буйгаар нэр дэвшихээр горилж буй нөхдийн дунд ширүүхэн тэмцэл болж буй сурагтай. Сонгуульд өрсөлдөхөөр эртнээс төлөвлөн бүтэн дөрвөн жил нутаг усаа эргэж тойрон, байдгаа цацсан зарим нөхдийн тухайд юмгүй хоцорч, үйлээ үзэн үсээ зулгаах нь тодорхой болж байх шиг байна. Намын дарга нарын хувьд ч нэр дэвшихээр горилж буй түмэн хүний дундаас баараггүй нэгнийг олж тухайн тойрогт илгээх асуудалд тархиа гашилгаж таарна. . Тиймээс энэ сарын 25-аас хойш намдаа гомдогсод хийгээд гоморхогсод ч олноор төрөх биз. Харин мажоритар системийг сайн гэвэл магтах зүйл ч бий, өө хайвал захаас аваад олдоно.
Ингэхэд манай улс сонгуулийн бүхий л системийг туршаад үзчихжээ. Сонгуулийн түүхийг сөхөх аваас 1992 оноос хойш нийтдээ зургаан удаа УИХ-ын сонгууль болж. Үүний нэгээс бусдыг мажоритари системээр явуулсан байх юм. Тодруулбал, 1992, 2008, 2012 оны сонгуулийг томсгосон буюу . Тиймээс энэ удаагийн сонгуулийг мажоритароор явуулах болсон нь урьд хожид сонсч байгаагүй, учрыг нь үл олох систем биш аж.
Харин жижигсэгсэн тухайд анхны тохиолдол юм. Хувилбарын тухайд нийслэл, . Тиймээс муулахаасаа өмнө сайн талыг нь эхлээд өгүүлье. Сонгуульд ялалт байгуулах аваас тухайн намын нэг л нэр дэвшигч эсвэл бие даагч ялсан нь тодорхой болно. Өмнөх шиг нэг намын нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөн нэгийгээ татаж унагадаг байсан алдаа давтагдахгүй. Үүнээс гадна нэр дэвшигчийн хувь хүний нэр хүнд, хүчин чармайлт юу юунаас илүү чухал.
Энэ нь сонгогчийн 75 хувь УИХ-д төлөөлөлгүй болно гэсэн үг аж. Бас нэг сөрөг үр дагавар гэвэл, нөгөө тал нь дотроо хуваагдах аваас хуваагдаагүй тал нь бүх суудлыг авах аж. Жишээ нь 2000 оны УИХ-ын сонгуульд хоёр нам 50:50 хувийн санал авсан ч ардчиллынхан дотроо хуваагдсанаас Ху нам олонхи болж байсан юм.
Сонгогч тэр талыг нь илүүтэй үнэлнэ гэсэн үг. Тиймээс нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Намууд ч ялгаагүй. Намууд нэг талаас мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийн хамт нэр дэвшигчид нь баг болж ажиллах сайн талтай. Харин сонгогчдын тухайд нэр дэвшигч болон намыг үнэлж, сонголтоо өөрийнхөөрөө хийх боломж бүрдэхээс гадна хувь хүнийг шууд сонгох нийгмийн сэтгэл зүй болон улс төрийн намуудын төлөвшилд тэр хэрээр хэрэгтэй байж мэднэ. Тэгэхээр эрхэм сонгогч та УИХ-д 76 шөрмөстэй 76 гишүүн гарч ирэх нь гээд ойлгочиход гэмгүй бололтой.
Тэрбээр нам дамнаж хуйвалдах боломж хаагдах ч нэр дэвшигчид тавих босго дэндүү нам учраас тухайн тойрогт бусдаасаа нэг л санал илүү авсан нь бусдыгаа хөмөрч орхих юм байна. Энэ нь сонгогчийн 75 хувь УИХ-д төлөөлөлгүй болно гэсэн үг аж. Бас нэг сөрөг үр дагавар гэвэл, нөгөө тал нь дотроо хуваагдах аваас хуваагдаагүй тал нь бүх суудлыг авах аж. Жишээ нь
Ер нь мажоритар нь улс төрийн хоёр хүчинд л ашиг тусаа өгөх систем аж. Тиймээс жижиг намууд хийгээд бие даагчдын хувьд шулуухан хэлэхэд, горьдлого тээх хэрэггүй бололтой. Тойрог жижиг үү, том уу гэх асуудлыг ярьж байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ”Бодитоор аваад үзвэл, жижиг 76 тойрог гэдэг чинь 5000 хүнээс сонгогдох, танил буюу хамаатан нараасаа сонгогдох боломжтой гэсэн үг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.